Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар сарын 1-ээс хилээ нээх асуудлыг судалж байна

2021-02-25 883 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Аялал жуулчлалын салбарынхантай уулзлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавдугаар сарын 1-ээс хилээ нээх асуудлыг судалж байна. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар маш нухацтай ярина.

Үүний тулд халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, вакцинжуулалтаа тасалдуулахгүй явуулах шаардлагатай.

Вакцинжуулалтыг маш богино хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн. Бид вакцинжуулалтыг эхлүүлсэн Азийн эхний 10 улсын нэг болж чадсан. Энэ амжилтаа хадгалж, вакцинжуулах ажлыг хурдан шуурхай зохион байгуулж чадвал вакцинд хамрагдсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг тавдугаар сарын 1-ээс өмнө шийдэж чадах байх гэж бодож байна.

ААН-үүдээ вакцин олоод ирвэл худалдаанд оруулж, хийх нь зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа” хэмээн ярив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно

Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн их ёслол ирэх зургаадугаар сарын 17 -ны өдөр болно. То

2026-05-05

Э.Ганчулуун: Ц.Элбэгдоржийн өргөж авсан 23 хүүхдээс 3 нь насанд хүрээд хилээр гарсан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газрын  “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэ

2026-05-05