Ц.Элбэгдорж: Ан Сан Су Чи аминаасаа илүү эх орондоо хайртай гэдгийг би мэднэ

2021-02-23 983 0

Мьянмар улсад энэ сарын нэгэнд зэвсэгт хүчнийхэн Ан Сан Су Чи тэргүүтэй удирдагчдаа баривчлан хорьж, хүчээр төрийн эрхийг гартаа авсан. Үүнийг иргэд нь эсэргүүцэж, жагсаал, цуглаан өрнөсөөр байна.

Энэ үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаар дамжуулан Ан Сан Су Чигийн Монгол Улсад айлчилж байсан үеийн зургийн хамт захидал илгээснээ нийтэлсэн байна.

Ц.Элбэгдорж “Мьянмар хүндэт найзууд минь, та нар ганцаараа биш шүү. Та нарын эрх чөлөөний төлөөх дуу хоолой бууны дуунаас илүү чанга, та нараас эрхийг чинь булааж авах нь боломжгүй зүйл. Ан Сан Су Чи аминаасаа илүү эх орондоо хайртай гэдгийг би мэднэ. Эрх чөлөөтэй болоод эрх чөлөөгүй олон тэрбум хүн та нарыг харж байгаа. Монголчууд сүүн цацал өргөн та бүхэнд эрх чөлөөгөө хамгаална гэж ерөөж, залбирч” байна хэмээгээд бууж өгөхгүй байхыг уриалсан аж.

Түүний жиргээг мьянмарчууд, олон улсад нэр хүндтэй улстөрч, дипломат төлөөлөгч, удирдагчид дэмжиж #saveMyanmar хэмээн хаштаг үүсгэн саналаа хэлж, дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Үүнтэй холбоотойгоор эргэн дурсахад тэр жил АСЕМ-д ирсэн Ан Сан Су Чи Элбэгээтэй баахан зураг авахуулаад буцахдаа “Дүр эсгэсэн ардчилал” хэмээх үг алдаад буцаж билээ. Ан Сан Су Чи Нобелийн энхтайваны шагналтан хэдий ч Мьянмарт лалын шашинт Рохинжа нарыг буддын шашинт олонхи дормжлон гутааж байхад тэднийгээ дэмжиж байсан нэгэн. Рохинжа нар тэдний шахалт хавчилтаас болж төрсөн нутгаа орхин хөрш орон руу зугтаж байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06