Монгол адуучин залуугийн тухай “Морь номхотгогч” кино Гран при хүртжээ

2021-02-22 1258 0

Канадын Ванкуверт эхэлсэн 24 дэх удаагийн олон улсын уулын сэдэвт кино наадам “Vancouver International Mountain Film Festival” (VIMFF) энэ сарын 28 хүртэл үргэлжлэх ч зохион байгуулагчид энэ жилийн шилдгүүдээ зарлажээ.

VIMFF наадмын шилдэг киногоор Францын найруулагч Хамид Сардарын “Морь номхотгогч” баримтат кино шалгарч, Гран При шагнал хүртлээ. Энэхүү кино нь эрэлхэг зоригт нэгэн монгол адуучин залуугийн тухай өгүүлэх бөгөөд тэр залуу Монгол даяар малын хулгайчдыг мөрдөн явдаг байна.

  • Наадмын ерөнхий шүүгч Перуццо де Андраде “Энэ кинонд нүүдэлчин ард түмний амьдралыг сайн харуулжээ. Адуучин залуу хулгайчдыг Оросын Сибирь хүртэл, Монголын тайгаар хөөн, мөрдөж байна. Малын хулгай, хууль бус алт олборлолт Монголд ямар аюул учруулж байгааг үзүүлсэн бүтээл” гэж дүгнэсэн байна.
  • – Гран-при: Морь номхотгогч (Франц).
  • – Уулын соёлын талаар шилдэг кино: Ираклийн гэрэл (Их Британи).
  • – Хаданд авиралтын тухай шилдэг кино: Free As Can Be (АНУ)
  • – Канадын шилдэг кино: Crux (B.C.)
  • – Уулын спортын тухай шилдэг кино: Тамирчны өчил (Ливан)
  • – Экологийн шидэг кино: Арктикийн цуурай (АНУ).
  • – Шилдэг адал явдалт кино: Сүүдрийн хана (Польш)
  • – Шилдэг богино хэмжээний кино: Агуу зуун (Испани)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Жүжигчин Химаншү Сони 300 хүнээс шалгаран бурхан багшийн дүрийг бүтээжээ

МҮОНТ-ээр гарч,  үзэгчдийг байлдан дагуулсан “Бурхан багш” олон ангит уран сайхны кино анх 2013

2025-11-07

Кино урлагийн 90 жилийн ойн босгон дээр 13 гавьяат төрлөө

Монголын кино урлагийн 90 жилийн түүхт ой энэ жил тохиож, уг ойг тэмдэглэн Монгол Улсын Ерөнхийлөгч

2025-10-29

МУГЖ Сосорбарамын хүү Майдарравжаа “Монгол хаан” жүжгийн гол дүрд тоглож байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу

2025-10-27