ОХУ-аас хандивласан 20 мянган тун вакциныг Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж авна

2021-02-22 1082 0

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ыг зорихоор болжээ. 

Тодруулбал, ОХУ-аас 20 мянган тун Спутник-V вакциныг Монгол улсад хандивлахаар болсон билээ. Уг вакциныг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр хүлээж авахаар тус улсыг зорих гэж байна.

Өнөөдөр өглөө БНЭУ-аас хандивласан 150 мянган тун буюу 75 мянган хүнийг вакцинжуулах Оксфордын АстраЗенека вакцин Улаанбаатарт ирээд байгаа. Мөн өнөө орой Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Хятад улсаас хандивлаж буй 300 мянган тун Verocell вакцин ирнэ. 

Монгол улсад маргаашнаас дархлаажуултын ажил эхлэх бөгөөд эдгээр 450 мянган тун вакцин нь ДЭМБ-ын COVAX хөтөлбөрийн хүрээнд Энэтхэг, Хятад улсаас илгээж буй буцалтгүй тусламж юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10