Германы үнэрч ноход коронавирусийг 94 хувийн нарийвчлалтай илрүүлдэг

2021-02-19 852 0

Герман үнэрч ноход коронавирусийг 94 хувийн нарийвчлалтай илрүүлдэг болохыг олж тогтоожээ. 

Германы мал эмнэлэг коронавирусийг илрүүлэх зорилгоор үнэрч нохдыг сургасан байна. Тэдгээр ноход нь халдвартай хүмүүсийн эсээс гардаг өвөрмөц төрлийн үнэрийг үнэрлэж чаддаг аж. Олон нийтийн газар, тогтолт, кино театр зэрэг газруудаар үйлчлүүлж буй хүмүүсээс вирус илрүүлэлтийн ажилд үнэрч нохойг ашиглахыг зорьж байгаа аж.

Мөн үнэрлэгч нохдыг Финлянд, Чили улсын нисэх онгоцны буудал дээр ашиглаж, нисгэгчдийн дундах вирусыг илрүүлэхэд ашиглаад эхэлжээ.

Жишээ нь, Финляндад шинэ коронавирусийг илрүүлэх сургалтад хамрагдсан ноход нисэх онгоцны буудал дээр зорчигчдыг шалган үнэрлэж байгаа аж. 

Гурван настай Бельгийн хоньч үүлдрийн Филоу, нэг настай кокер спаниэль үүлдрийн Жо Кокер нар нь Ханноверийн Мал эмнэлгийн сургалтад хамруулж буй нохдын хоёр нь юм.

“Нохой нь халдвартай, халдваргүй, мөн шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй ямар ч өвчтөнийг үнэхээр үнэрлэн таньж чаддаг” гэж Германы зэвсэгт хүчний сургуулийн үйлчилгээний нохойны малын эмч Эстер Шалке хэлжээ.

Ганновер мужийн нийслэл хот болох Доод Саксонийн ерөнхий сайд Стефан Вэйл энэ судалгаанд сэтгэл өндөр байгаагаа хэлээд, үнэрч нохойг өдөр тутмын амьдралд, тухайлбал олон нийтийн газарт ашиглахаас өмнө техник, эдийн засгийн үндэслэлийг тогтоохыг уриалав.

Эх сурвалж: weforum.org

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02