А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлыг тусгаарлалгүй мартсан юм биш, өөрөө хүсэлт гаргасан

2021-02-19 731 0

Коронавируст халдварын нөхцөл байдал, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын явцын талаарх өнөөдрийн мэдээллийн үеэр сүүлийн 24 цагт 58 хүнээс халдвар илэрсний 10 нь нийтийн дундаас илэрсэн болохыг онцлов. Мөн сэтгүүлчийн “Халдвартай иргэнийг тусгаарлахаа мартан найм хоносон гэх мэдээлэлд тайлбар өгөх”-ийг хүссэн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Батлагдсан тохиолдол тусгаарлагдаагүй тохиолдол гарсан. Гэхдээ тусгаарлахаа мартсан асуудал биш юм.

Тухайн гэр бүл 11 сар, 4 настай хоёр жаахан хүүхэдтэй. Эцэг эх нь хоёр хүүхдээ халдварт өртөхөөс сэргийлж тусгаарлалтын байр руу явуулахгүй байхыг хүссэн.

Тэр хүнээс дахиад шинжилгээ авахад эерэг гарсан. Ажиглан тандалт хийгээд дахиад шинжилгээ авахад хоёр хүүхдээс нь халдвар илрээгүй. Хүүхдүүдээ хадам ээждээ харуулаад хэвтсэн. Гэр бүлийнх нь хүний өргөдөл байна. Иргэд жаахан хүүхэдтэй, гэртээ эмчлүүлмээр байна гэдэг. Зарим нь хүнд өвчтэй хүн асардаг гэх мэт хүндэтгэх шалтгаантай хүмүүс байдаг. Тал талдаа хүний амьдралын асуудал хөндөгдөж байна.

Тиймээс цаашдаа хүндэтгэх шалтгаантай хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх журам боловсруулж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд огцруулах бичгээ татчихвал УИХ төсвөө хэлэлцээд явна

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд бүлгээ хуралдуулахыг шаардаж, мэдээлэл хийсэн. Тодруулбал

2025-10-14

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв галлагааны улирал эхэлснээс хойш 15525 дуудлага хүлээн авчээ

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаар

2025-10-13

Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнөөдөр 14 цагаас хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өрг

2025-10-10