Б.Дүгэржав: 3 ихрээр бүл нэмсэн залуустаа олон угсаатан Ховд нутгийнхаа нийт зон олны өмнөөс аз жаргал хүсье

2021-02-17 942 0

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 6 буюу Дашнямтай билэгт сайн өдөр тохиож байна. Энэ өдөр Ховд аймгийн Цэцэг сумын харьяат, Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл гурван ихрээ тосон авчээ. Тус аймгийн засаг дарга Б.Дүгэржав нүүр номын хуудаснаа “Буян заяа нь дэлгэрэг ээ… Б.Отгонпүрэв, Б.Оюунгэрэл нарынхаа гэр бүлд Олон угсаатан Ховд нутгийнхаа нийт ард иргэд, зон олны нэрийн өмнөөс баяр хүргэж аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эх, үрсийг эсэн мэнд төрүүлсэн Амаржих газрын нийт хамт олонд талархал илэрхийлье. Монголын үрс маш олон болох болтугай…” хэмээн баярт мэдээг хуваалцжээ.

Б.Отгонпүрэв, Б.Оюунгэрэл нар ийнхүү 2 хүү 1 охиноор билэгт сайн өдөр бүл нэмлээ. Тэд 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол 3 дахь төрөлтөөрөө 3 ихэр төрүүлж ийнхүү 6 хүүхдийн ээж аав болж байгаа юм.  

Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, нярайн эмч Ц.Солонго нараар ахлуулсан баг эх барьж төрүүлсэн ба эх хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02