Ц.Бархас: Хоёр хүүхдийнхээ зургийг энгэртээ хадгалж, даалгаварт гарахаасаа өмнө заавал үнсдэг байлаа

2021-02-17 828 0

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг  “Аппрентис Монгол ТВ шоунд оролцох хүсэлтэй бол ard.mn сайтаар орж бүртгүүлнэ үү” гэсэн зарыг түгээж байсан бол өнгөрөгч 7 хоногт мэргэшсэн CEO болохыг зорьж явсан нэгэн залуу шоуны ялагчаар тодорч, 200 сая төгрөгийн цалинтай захирлын суудалд тухаллаа.

Америкийн телевизийн “Аппрентис” реалити шоуг продюсер Марк Бернет анх санаачлан хэрэгжүүлж, 2004 оны нэгдүгээр сараас эхний дугаар нь цацагдаж эхэлжээ. Дэлхийн тэрбумтан Дональд Трамп тус шоуны шүүгчээр ажилласан нь түүний талаарх иргэдийн үнэлэмжийг дээшлүүлж, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь нөлөөлсөн гэж үздэг.

Тэгвэл манай улсын тухайд тус шоунд оролцох хүсэлтээ ирүүлсэн, өндөр боловсролтой, өөртөө итгэлтэй 400 гаруй залуугаас 14-ийг нь шигшин өрсөлдүүлэв. Оролцогчдыг хоёр баг болгон өрсөлдүүлж, старт-ап бизнесийн шинэ санаа, удирдах чадвар, зохион байгуулалт, багийн ажиллагаа, бүтээгдэхүүн борлуулалт, ажлын үр дүнгээр нь ялагч багийг тодруулж байв.

“Аппрентис Монгол” шоуны ялагчаар Ц.Бархас тодорч, 200 сая төгрөгийн цалинтай, Ард Санхүүгийн Нэгдлийн охин компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд очлоо.

Баярт мэдээгээ сонссон даруйдаа гэр бүлдээ очиж, сюрприз барихыг хүссэн түүнд хүүхдүүд нь хамгийн их хүч чадал, урам зоригийг өгч байсан аж. Энэ тухайгаа тэрээр “Тэмцээний туршид би хүүхдүүдийнхээ зургийг өөрөөсөө салгаагүй. Зургаа цүнхэндээ хийчихвэл доогуур шидэгдчих учраас энгэртээ хийчихээд л нандигнаад байсан. Даалгавартаа гарахаасаа өмнө хоёр хүүхдийнхээ зургийг заавал үнсдэг байлаа. Үнсэж, сайн харж аваад буцаагаад л халаасандаа хийчихнэ. Унтахаасаа өмнө ахин нэг харж, үнсдэг байсан. Тэд маань л хамгийн их эрч хүч, урам зориг өгч байсан.

Тэмцээний дүн тодорхой болсны дараа шууд л гэр рүүгээ яарсан. Хэлэхгүйгээр гэнэт очиж, намайг өчнөөн олон хоног хэл чимээгүй хүлээсэн эхнэр, хүүхдүүддээ сюрприз барьж, баярт мөчөө хуваалцахыг л их хүссэн. Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай аялал байсан” хэмээн ярьжээ.

Мөн тэрээр мэргэшсэн СЕО болохыг хүссэн залууст “Нэг гоё үг байдаг даа, “Их ч битгий хий, бага ч битгий хий. Өдөр бүр хий” гэж. 

Ямар нэг ур чадварыг хөгжүүлнэ гэдэг нь урт хугацааны уйгагүй, тасралтгүй хөдөлмөр байдаг. Би хэдийгээр 10 даалгавар биелүүлээд л “Аппрентис Монгол” шоуны ялагч болсон юм шиг амархан харагдаж болох ч нэвтрүүлгийн туршид шаардагдах ур чадварууд дээр өмнө нь олон жил ажиллаж, өнгөлж байж хөгжүүлсэн гэж боддог. Иймд өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй сайжрах хэрэгтэй шүү” гэж зөвлөжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг бэлтгэж байна

Боловсролын яамнаас хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэн, тэгш хамруулж,

2024-10-09

ЦЕГ: Банк болон улсын бүртгэлийн газрын алба хаагчид нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт 7 хүнийг сэжигтнээр татсан

Нэр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоо

2024-10-03

Нойтон цас орж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад хөдөлгөөн хязгаарлаж болзошгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим г

2024-10-03