Алдарт дасгалжуулагч И.Саласын удирдлага дор тулалдсан Н.Төгсцогт ялагдал хүлээлээ

2020-02-09 1284 0

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпийн болон дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга “King Tug” Нямбаярын Төгсцогтын WBC холбооны дэлхийн аварга “Мистер” хочит “Бага” Гэри Рассельтай хийх тулааныг спорт сонирхогчид тэсэн ядан хүлээж байсан. Н.Төгсцогт 12 дахь тулаанаа WBC холбооны 57 кг жингийн аварга Гэри Рассель Жр-тай хийж ялагдал хүлээлээ. Н.Төгсцогт нь мэргэжлийн боксын ертөнцөд 11 тулаан хийж нэг ч удаагийн ялагдалгүйгээр 11 удаа ялалт байгуулаад байсан. Ийнхүү тэрбээр мэргэжлийн боксын ринг дэх анхны ялагдлаа хүлээж байна. Түүний өрсөлдөгч болох WBC холбооны аварга Гэри Рассель Жр бол 2015 оноос хойш WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа хүчтэй өрсөлдөгч бөгөөд 2014 онд WBC холбооны аваргын төлөөх тулаанд Василь Ломаченкод ганц л удаа ялагдсанаас өөр ялагдал хүлээж байгаагүй бөгөөд мэргэжлийн боксын нийт 31 тулаанд орсноос 30 удаа ялалт байгуулсан тамирчин юм. Тэмцээн дуусаж Гэри Рассель ялсныг зарласны дараа тэрээр “Өрсөлдөгч маань хэдийгээр олимпын мөнгөн медальтай ч мэргэжлийн боксод цөөн тулаан хийсэн нь тэмцээнд нөлөөллөө” гэсэн бол Н.Төгсцогт “Тэмцээний туршид жаахан хүлээчихлээ. Дэмжсэн Монголчууддаа баярлалаа” хэмээсэн юм.

Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд хийсэн эхний тулаануудаа Жо Гусен гэдэг дасгалжуулагчийн удирдлага дор хийсэн билээ. Харин сүүлийн гурван тулаанд Жон Пуллмэн манай Төгсөөг дасгалжуулсан. Тэгвэл энэ удаа “Кинг Туг” өнөө цагийн боксын хамгийн шилдэг мэргэжилтний нэг алдарт дасгалжуулагч И.Саласын удирдлага доор тулалдсан.

Эдүгээ 63 настай Исмаэль Салас сонирхогчдын боксоор Куба болон Тайландын шигшээ багийг удирдаж, Олимпийн наадам, Дэлхийн аваргад оролцож байсан бөгөөд 2008 оноос АНУ-д суурьшин мэргэжлийн боксчдыг бэлдэх болжээ. И.Салас “Би Төгсцогтыг манай багт байгаад маш баяртай байна. Түүнд сонирхогчдын боксын асар их туршлага байсан нь ажиллахад амар болгосон. Мөн түүнд дэлхийн аварга болно гэсэн чин хүсэл , зорилго бий. Энэ бол маш чухал чанар. Олон юмыг энэ чанар өөрчилнө. Тэр зорилгодоо хүрэхийг маш их хүсч, бэлтгэлээ ч тун сайн хийсэн. Расселийн гарын ажиллагаа маш хурдан. Бидэнд түүнээс ч илүү хурд хэрэгтэй. Бидний бэлтгэл бүрэн хангагдсан. Тулаанд бэлэн. Төгсцогт одоо илүү уян хатан, хөдөлгөөн нэмсэн. Довтолгоо, хамгаалалт, сөрөг довтолгоо. Боксын үндсэн гурван тактикийг хослуулан тулалдана” хэмээн өгүүлсэн тухай “Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин мэдээлж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 11-р

2024-10-24

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ

Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай нэвтрүүллээ. Скай Хайпермар

2024-10-23

Т.Даваадалай: Ирэх сарын 8-аас нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгохыг хязгаарлана

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай имп

2024-10-23