МАН,МАХН эвсэж У.ХҮРЭЛСҮХ ерөнхийлөгчид, Э.БАТШУГАР УИХ-ын нөхөн сонгуульд хүч үзэх нь

2021-02-16 1682 0

Тун удахгүй ирэх сарын 1-нд МАН-ын 100 жилийн ой болно. Тус ойг МАН төдийгүй МАХН өмчлөх гэж оролддог.  Тэгвэл тус хоёр намын удирдлагууд ойрын үед хоорондоо уулзалт хийсээр байна. Эхлээд эрх баригч МАН-ын генсек Д.Амарбаясгалан, МАХН-ын генсек С.Тулга нар уулзсан бол өчигдөрхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг хүлээн авч уулзжээ.

Тэдний уулзалт, тохироо намынхаа 100 жилийн ойг хамтарч тэмдэглэхээс арай илүү зүйл дээр төвлөрч байгаа нь ойлгомжтой. Тэр нь Ерөнхийлөгчийн сонгууль ба УИХ-ын нөхөн сонгуулиуд юм.

МАН-д МАХН-аа нэгтгэх нь Н.Энхбаярт ашиггүй нь мэдээж. Тиймээс нэгдэх гэхээсээ илүүтэй эвсэх сонирхол өндөр байгаа байх. Ингэж эвсвэл МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг МАХН дэмжих, эргүүлээд МАХН-аас Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж, дэмжих үүргийг МАН хүлээх байх.

Тэдний энэхүү тохиролцоог МАХН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон С.Ганбаатар дэмжихгүй, бие даагч болохоо мэдэгдсэн гэлцэж байна. Харин Н.Энхбаяр өөрөө их улстөрд эргэн ороход хэцүүдсэн тул ядаж хүүгээ улстөрд гүн оруулж УИХ-д сонгуулаад авах боломжийг алдахыг хүсэхгүй байгаа нь тодорхой байна.

МАН-ын генсек Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт намаасаа хасаад байсан С.Мөнхчулууныг намдаа эргүүлэн авч өөрөө намын батлахыг нь гаруулсанаа жиргэсэн. Энэ нь МАХН-тай хийж буй хэлэлцээнд нь ч хэрэгтэй байх. Учир нь С.Мөнхчулуун ч Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд хүч үзэх сонирхолтой, тэр тусмаа бие дааж биш МАН-аасаа нэр дэвших хүсэлтэй нь тодорхой. Гэвч хоёр нам эвсвэл С.Мөнхчулуунд албан тушаал, нэмэх нь ирэх 24 оны сонгуульд нэр дэвших квот өгөөд энэ удаа өнжүүлэх байх.

Энэ бүхэн эсрэгээрээ одоогийн Ерөнхийлөгч болон ирэх Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихийг горилогсодод хамгийн муу мэдээ болж байгаа нь ойлгомжтой.

Эх сурвалж:gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өнөөдөр Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев манай улсад айлчилна

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт К

2024-10-28

Б.Жавхлан: Ирэх онд төрийн албан хаагчийн цалинг 6 хувиар нэмнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, ирэх төсвийн т

2024-10-24

Ж.Батсуурь: Ипотекийн зээлийг хотын төвд баригдсан орон сууцанд олгохгүй

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь ипотекийн зээлийн талаар сэтгүүлчдэд мэд

2024-10-23