2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталжээ

2020-02-09 1480 0

Сонгуулийн ерөнхий хороо баасан гарагт хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан цаг хугацаатай ажлуудыг түүвэрлэн нийт 7 бүлэгт хуваан багцалж, хуульд тусгасан хугацааг хуанлийн өдөрт шилжүүлсэн байна.

Мөн хурлаар нийслэлийн Архивын газраас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Нийслэлийн болон дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн саналын хуудас нийслэлийн архивт хадгалагдаж байгаа. СЕХ-ны 2016 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан “Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-д заасан архивт хадгалах хугацаа нь дууссан тул уг саналын хуудсыг холбогдох журмын дагуу устгахыг нийслэлийн Архивын газарт зөвшөөрсөн шийдвэрийг баталжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Таван нам, эвсэлд улсын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар улс төрийн нам, эвсэлд 2026 онд олгох төрийн сан

2026-07-07

УИХ-ын хаврын чуулган завсарлалаа

Үндсэн хуульд заасны дагуу ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр хуралдах ёстой. Энэ удаагийн

2026-07-03

БНСУ-ын Ерөнхийлөгч наадмын өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гёны хамт наадмын

2026-07-03