Тээврийн хэрэгслийн 00 01 УАР азын дугаар 427 сая төгрөгийн үнэ хүрчээ

2021-02-15 615 0

Өнөөдрөөс эхлэн Автотээврийн үндэсний төв “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг нээлттэй дуудлага худалдааг цахимаар зохион байгуулж байна. 

Тээврийн хэрэгслийн “азын” гэх тодотголтой улсын дугааруудыг ирэх Гуравдугаар сарын 11-ийг хүртэл өдөр бүр 20 дугаарыг дуудлагаар худалдаалах аж. 

Тэгвэл өнөөдрийн үдээс өмнөх дуудлага худалдаанд оруулсан 0001УАР улсын дугаар 427 сая төгрөгийн үнэ хүрсэн юм.

Энэ талаар АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж “Тухайн улсын дугаарыг 420 саяар зарагдсан гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд дуудлага худалдааны өссөн үнэ гэж хэлж болно. Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хэлж, ялсан иргэн мөнгөө өгсөн тохиолдолд зарагдсанд тооцно. Өнөөдөр иргэд үнийг хэт хөөрүүллээ. Цаашид үнийн хий хөөрөгдлөөс сэргийлэхэд ямар арга хэмжээ авах талаар ярилцаж байна” гэв.

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ 50.000 төгрөг байх бөгөөд иргэд иргэд 50, 100, 300, 500 мянга болон 1 сая төгрөг гэсэн сонголттойгоор үнийн саналаа нэмэх юм.

Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хэлж, ялсан иргэн 24 цагийн дотор мөнгөө өгч, өөрийн эзэмшлийн авто машинд улсын дугаараа авах боломжтой. Харин мөнгөө төлөөгүй тохиолдолд дуудлага худалдаа хүчингүй болж, тухайн улсын дугаарыг дуудлага худалдаанд дахин оруулах юм байна.

Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн хооронд үргэлжилнэ.

Дуудлага худалдааны цахим хаяг: transdep.mn

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50.000 төгрөг 

Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурван хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу/

Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Имарт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжин ажиллана

Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон МҮХАҮТ, Голомт банк хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин

2024-12-10

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас хаалга, нойлын суултуур, ванн хулгайлсан хэрэг гарчээ

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас хаалга, нойлын суултуур, ванн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ тала

2024-12-03

Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалтад 18 багш хамрагдаж байна

Боловсролын яам, “Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэг

2024-12-03