Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 49 том, жижиг зах, худалдааны төв хэсэгчлэн ажиллана

2021-02-15 822 0

Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд 49 том, жижиг зах, худалдааны төв хэсэгчлэн ажиллана. Тиймээс үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа зах, худалдааны төвүүдийн ариутгал халдваргүйжүүлэлт, тэнд ажиллах хүмүүсийн тоо, шинжилгээнд хамрагдсан байдал зэргийг сайтар хянахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд даалгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бид цаашид ковидтой зэрэгцээд явах шаардлага үүсч байна. Эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж, түүнтэйгээ уялдаж явах ёстой. Үүний бэлэн байдлыг давхар хангаад иргэд рүүгээ өөрсдийнхөө шугамаар мэдээллээ ойлгомжтой, шуурхай хүргээрэй” гэлээ.

“Энэ сарын 15-ны өдөр 597 гаруй хүнсний үйлдвэр ажиллана. Тэдгээр үйлдвэрт ажиллах хүмүүсээ 15 хувьдаа зохицуулаад явах чигтэй байна.

Энэ сарын 16-аас Баянгол дүүргийн Барс 1, 2, Таван-Эрдэнэ, Орхон захууд, Хан-Уул дүүргийн Лавай, Яармаг захууд, Сүхбаатар дүүрэг, Долоон буудлын Бүрэн плаза, Бүрд худалдааны төв, Их тойруу худалдааны төв, Баянзүрх дүүргийн Мөнх, Натур, Тэнгэр төвүүд, Сонгинохайрхан дүүргийн Өгөөж зэрэг нийт 49 зах, худалдааны төвөөс 24 нь эхний ээлжинд ажиллана.

Нэгдсэн зохион байгуулалтад оруулаад хотынхоо ажил, амьдралыг зогсоочихгүй, бизнес эрхэлж байгаа хүмүүсээ тодорхой түвшинд дэмжиж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлт, PCR-ын шинжилгээ бас өгөөгүй бол шинжилгээнд хамруулаад явах ёстой” гэлээ.

Цаашид шат дараатай зах, худалдааны төвийн үйл ажиллагааг нээх бөгөөд энэ сарын 17-нд 10 худалдааны төв, 18-нд дөрөв, 19-нд хоёр, 20-нд гурав, 23-нд нэг, 24-нд гурван зах худалдааны төвийг нээх хуваарь гаргасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02