Г.Занданшатар: Одоо 4000 орчим ам.доллар байгаа нэг хүнд оногдох орлогыг 6000 ам.долларт хүргэнэ

2021-02-10 1251 0

Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг танилцуулах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

“Иргэд бүгдээрээ хүчээ нэгтгэж хямралыг давж гарна. Өнгөрсөн онд хүүхдийн мөнгөнд нэг их наяд 60 тэрбум төгрөг, энэ онд 720 тэрбум төгрөг төлөвлөж, нийт 5.7 их наяд төгрөгийн санхүүгийн зардал гаргасан. Үүнээс 4.1 их наяд төгрөгийг улсын төсвөөс хоёр жилийн хугацаанд санхүүжүүлж, байгаа бүх боломжоор хямралыг даван туулахын төлөө хичээж зүтгэж, УИХ, Засгийн газар хамтарч ажиллалаа.Улсын төсөв 4.5 их наядын алдагдалтай. Нийт бизнес эрхлэгчдийн 27 хувь нь огт орлогогүй болсон, ажлын байр 68.9 мянгаар буурсан дүр зурагтай байна.

Ирэх гурван жилийн хугацаанд 10 их наяд төгрөгийн дүн бүхий иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна. Гол зорилго нь хүчээ нэгтгэх юм. Төрийн үүрэг бол иргэд, аж ахуйн нэгжийнхээ орлого, амьжиргааг хамгаалах явдал.

Алсын хараа-2050, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөр ард түмнийхээ амьжиргааг сайжруулахад чиглэж байгаа.

Нэг хүнд оногдох орлогыг 6000 ам.долларт хүргэнэ. Одоо 4000 орчим ам.доллар байгаа. Иргэдийн амьжиргааг дор хаяж 50 хувиар сайжруулна гэсэн үг” хэмээн УИХ-ын дарга хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02