Завханы С.Батсүх Ардын жүжигчин цол хүртлээ

2021-02-08 666 0

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан салбар бүрийн төлөөллийг төрийн дээд цол, одон, медаль, төрийн шагналаар шагналаа.  

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхэд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээсэн бол “Найрамдал” цогцолборын ерөнхий захирал, жүжигчин Б.Отгонбат, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар нарт Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Ардын жүжигчин С.Батсүх ”Өнөөдөр улам их хичээх урам авлаа. Жингээ хасах, урт наслах хэрэгтэй гэдгийг ухаарлаа. Олон түмнийхээ хайр хишгийг Цагаан сарын өмнө авч байгаад баярлаж байна. Ухаарлын дуунуудаа дуулж, дуунд дуртай ард түмнийхээ хүчээр өдий зэрэгтээ явж байгаа шүү.

Бие бие рүүгээ инээмсэглэж, хүнээс сайхан зүйлийг нь олж харвал Монголын ирээдүй гэрэлтэй байх болно” хэмээн ярьсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Кино урлагийн 90 жилийн ойн босгон дээр 13 гавьяат төрлөө

Монголын кино урлагийн 90 жилийн түүхт ой энэ жил тохиож, уг ойг тэмдэглэн Монгол Улсын Ерөнхийлөгч

2025-10-29

МУГЖ Сосорбарамын хүү Майдарравжаа “Монгол хаан” жүжгийн гол дүрд тоглож байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу

2025-10-27

Өмнөд Солонгосчууд “Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага”-аар Гиннесийн амжилт тогтоолоо

Өмнөд Солонгосчууд "Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага" амжилтын эзэн болж, Гиннесийн амжил

2025-09-30