Төв талбай дээр 34-хөн настай залуу өөрийгөө шатааж амиа алдсан эмгэнэлт хэрэг гарлаа

2021-02-08 809 0

Жанжин Д.Сүхбаатарын талбай дээр 34-хөн настай залуу өөрийгөө шатааж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон шагнал гардуулах ёслол болж, шагналтнуудыг тосож авахаар цуглаад байсан олны дунд дээрх явдал болжээ.

Шагналтнуудыг тосон авахаар цуглаад байсан олны ард 1987 онд төрсөн нэгэн иргэн өөр лүүгээ бензин асган гал асаасан байна. Түүнийг шатаж эхлэх үед ойрхон байсан хүмүүс гадуур хувцасаа тайлж галыг унтрааж, түргэн тусламж дуудсан боловч тусламж ирэхээс өмнө залуу нас баржээ. 

Зарим сайтууд энэ эмгэнэлт явдалд УИХ-ын гишүүн С.Ганбаатар буруутай хэмээн бичиж байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж, шаардлагатай бол өөрийгөө шатаана хэмээн мэдэгдэж байсан.

Цар тахлын улмаас нийгмийн амьдрал хүндэрч, ард иргэд бухимдалтай байгаа энэ үед УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан хүн нийгмийг бухимдуулж, үймээн самуун, хүчирхийлэлд уруу татсан мэдэгдэл хийсэн нь улстөрчийн ч, нийгмийн зүтгэлтний хувьд ч байж боломгүй, ёс суртахуунгүй үйлдэл мөн гэж тэд үзэж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15