ЭМД-аараа улсын болон хувийн аль ч эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой

2021-02-02 666 0

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаараа мэдээлэл өгөв. Тус байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэлт хийжээ.

Хөнгөлөлттэй үнэтэй эмийг өмнө нь цөөхөн эмийн сангаар худалдаалдаг байсан бол хуулийн заалт хэрэгжиж эхэлснээр Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан бүх эмийн сангаас сарын бүх өдөр авах боломжийг бүрдүүлсэн байна. Улмаар 141 нэр төрлийн 541 нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр хэрэгжиж, бүх шатны эмнэлгийн байгууллагын эмч нар иргэний харьяалал харгалзахгүйгээр хөнгөлөлттэй эмийн жорыг бичин, цар тахлын үед иргэд заавал нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэлгүйгээр өмнө нь бичигдсэн оношийн дагуу хөнгөлөлттэй эмээ бичүүлэн авдаг болсон нь эмийн хөнгөлөлт иргэдэд хүртээмжтэй, төвөггүй хүрэх тогтолцоо бүрдсэний илрэл гэж Байнгын хорооны дарга онцлов.

Түүнчлэн, Эмийн бие даасан агентлаг байгуулснаар үндэсний үйлдвэрлэгчдийн болон импортын эмийн чанар, бүртгэлийг хянаж чанартай эмийг хүртээмжтэй хүргэх эрх зүйн орчин бий болсон, өндөр өртөгтэй мэс заслын төлбөрийг 100 хувь даатгалын сангаас хариуцдаг болсон байна. 

Эрүүл мэндийн даатгалтай иргэн Даатгалын сантай гэрээ байгуулсан улсын болон  хувийн хэвшлийн аль ч эмнэлгийг сонгон бүх төрлийн тусламж, үйлчилгээ авах хуулийн заалт энэ сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж байгааг мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн удирдлагууд 478 сая төгрөгийг 24 цагийн дотор эмнэлгийн данснаас гаргаж авсан…

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай холбоот

2025-08-05

“Найрамдлын эрдэнэс” зуслангийн үйл ажиллагааг зогсоож, 6-р ээлжийн хөтөлбөрийг цуцалжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх "Найрамдлын эрдэнэс" зуслангийн үйл ажиллагааг долоодугаар сарын 1

2025-07-18

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01