МҮЭХ НДШ-ийг 26 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг цуцлах шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ

2021-02-02 983 0

Нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг цуцлах шаардлагыг УИХ, Засгийн газарт  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хүргүүлэхээр болжээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныерөнхийлөгч  Х.Амгаланбаатар:

НДШ-ийг 26 хувь болгон нэмэгдүүлэхийг цуцлах шаардлагыг УИХ-д дахин хүргүүлж байна. Ерөнхий сайдын олон нийтэд хандан хийсэн мэдээллээр иргэдийн нуруун дээрх ачааллыг хөнгөлөх, нийгмийн хамгааллыг одоо байгаа түвшнээс дордуулахгүй байна гэсэн. Хэлсэн үгэндээ хүрэх хэрэгтэй. НДШ-ийг нэмэгдүүлэхийг цуцлах эрх нь УИХ, Засгийн газарт бий.

Мөн эрх баригч намын мөрийн хөтөлбөрт НДШ-ийг нэмэгдүүлэхгүй байна гэж заасан байсан. Эрх баригч нам энэ амлалтаа мөн биелүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.

НДСан хүндрэлтэй, алдагдалтай байдалд орсон нь Капитал банктай холбоотой. НДСангийн хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх ажлыг өөр эх үүсвэрээс гаргахыг шаардаж байна. Энэ алдагдлыг жирийн иргэд цалингаасаа төлж болохгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10