“Хүннү Эйр” компанийн Ховд-Улаанбаатар чиглэлийн онгоц 13:46 минутад газардлаа

2021-01-27 1388 0

Өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр Ховд аймаг руу зорчиж байсан иргэдээс тус аймгийн Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 хүний /эгч дүүс/ хариу эерэг гарсан билээ.

Хэдий тус аймаг БОЭТ-тэй ч зорчигчдын дунд хавдартай гэх мэт эрүүл мэндийн асуудалтай хүн цөөнгүй байсан мөн одоогийн байдлаар халдвар бүртгэгдээгүй “Ногоон бүс”-д халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэн тухайн автобусны 41 зорчигчийг Улаанбаатар хот руу тусгай үүргийн онгоцоор авах шийдвэр гарсан.

Тэгвэл Ховд-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” компанийн онгоц 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 13:46 минутад Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудалд газардлаа. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийн ажилласан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараах нь буруу гэж үзэж байгаа, Сангийн сайдын хувьд

Сангийн сайд З.Мэндсайхан Оюутолгойн ногдол ашигтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө

2026-11-04

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоо

2026-11-04

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19