Дуучин Э.Оюумаа: Миний хань боксын олон улсын шүүгч, их даруухан залуу

2020-02-09 2012 0

Нэгэн үе нийтийн дууны урлагт цээл хоолой, царай зүс, хувийн амьдралынхаа адал сониноор түүчээлж явсан дуучин Э.Оюумаа нам гүмхэн амьдрах болсоор удаж байна. Тэрээр 2012 онд “Амрагхан чамдаа” уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Уран бүтээл гэхээсээ илүүтэй хувийн амьдралдаа түлхүү анхаарал тавих болсон тэрээр монгол уламжлалаар 37-ныхоо жил дээр ээж болж, мантгар цагаан хүү төрүүлсэн нь өдгөө цэцэрлэгт “алба хааж” байгаа. Одоо дуучин бүсгүй хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа аж.

Тэрээр өөрийнхөө ханийн тухай “Миний ханийг Р.Хас-Эрдэнэ гэдэг. Боксын спортын олон улсын шүүгч хийдэг. Риогийн олимпод боксын тэмцээнийг нь шүүсэн хүн шүү дээ. Их даруухан залуу бий. Олны танил од хүн биш ээ. Намайг их дэмжиж, уран бүтээлд минь их тус дэм болдог юм” гэж ярьжээ. Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон олимпод гурван шүүгч ажилласан. Жүдо бөхийн М.Бөхбат, боксын Р.Хас-Эрдэнэ, чөлөөт бөхийн шүүгч Б.Төмөрбаатар нар олимпийн наадмыг шүүсэн билээ.
Боксын шүүгч Р.Хас-Эрдэнэ дуучин бүсгүйтэй дэр нэгтгэж, урлагийнхан бас нэгэн “Спортын хүргэн”-тэй болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсн

2025-07-03

“The HU” хамтлагийн Увс аймагт тоглох тоглолтын VIP суудал 1 сая төгрөгийн үнэтэй

Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд таниулсан “The HU” хамтлаг анх удаа орон нутгийн үзэгчдэд зориул

2025-07-02