Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил хамгийн их буюу 1.1 дахин өсжээ

2021-01-26 1257 0

Энэ оны 1 дүгээр сарын 15-22-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой харьцуулахад нийт 24577 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 38.4 хувиар өссөн байна.

Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл Цагдаагийн байгууллага 97.97 хувийг, Мэргэжлийн хяналт 0.35 хувийг, Онцгой байдал 0.07 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 1.61 хувийг нь тус тус  шалган шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт нийт 23696 хүн Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн нь 37.8  хувиар,  30 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 15.4 хувиар  тус тус өсжээ.

Дээрх хугацаанд ихэнх төрлийн зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1.1 дахин өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 72.8 хувиар, Хүний биед халдах зөрчил 46 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил  36.5  хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 35.6 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 30.8  хувиар, Танхайрах зөрчил 18.6 хувиар тус тус өссөн байна.

Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 45.5 хувиар буурсан бол Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил өмнөх долоо хоногтой ижил түвшинд байна.

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Баян-Өлгий аймгуудад, Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил Баянзүрх, Хан-Уул дүүрэгт, Хүний биед халдах зөрчил Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Орхон, Баянхонгор аймгуудад хамгийн их байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 54.2 хувь нь Нийслэлд, 45.8 хувь нь орон нутагт гарсан ба Нийслэлд бүртгэгдсэн энэ төрлийн зөрчлийн 55.1 хувь нь Чингэлтэй дүүрэгт үйлдэгджээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15