Орост өрнөж буй тэмцэл ба Олон улсын байр суурь

2021-01-26 726 0

Өнгөрсөн бямба гарагаас Орос орон даяар хөл ихтэй жагсаал өрнөж эхэлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шоронд хоригдож буй сөрөг хүчний удирдагч Алексей Навальнийг дэмжиж буй олон нийтийн жагсаалыг “Хууль бус бөгөөд аюултай” гэлээ.

Харамсалтай нь тус жагсаал хүчирхийллээр үргэлжилж байна.

Москвад үймээн дэгдээсэн жагсагчдыг цагдаа нар зодож, чирж яваа нь бичлэгт тод харагдсан. Жагсаалын үеэр цагдаа нар 3500 гаруй хүнийг саатуулсан гэж ажиглагчид мэдээлэв.

Европын холбооны гадаад хэргийн сайд нар өчигдөр эсэргүүцлийн жагсаалын талаар хэлэлцсэн боловч Орост цаашид авах хориг арга хэмжээний талаар санал нэгдсэнгүй.

Эстони, Латви, Литвийн Гадаад хэргийн сайд нар “Жагсагчдад хүч хэрэглэсэн учраас Оросын албан тушаалтнуудад хориг тавихыг” шаардаж байна.

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда мөн Европын Холбоог ноён Навальнийг баривчлагдсаны дараа Орост авч буй хориг арга хэмжээгээ нэмэгдүүлэхийг уриалав. 

Долоо хоногийн өмнө түүнийг тэнсэн суллах нөхцөлийг зөрчсөн гэж 30 хоног баривчлах ял оноосон бөгөөд энэ хэргийг тэрээр зохиомол хэрэг хэмээн буруушаажээ.

Ерөнхийлөгч Путин болон Оросын эрх баригчдыг авлигатай холбоотой хэрэг болон улс төрийн үзэл санааны хувьд хамгийн хүчтэй эсрэг байр суурьтай байдаг түүнийг хордогдсны улмаас Герман эмчлүүлээд буцаж ирэхэд нь онгоцны буудлаас барьж хорьсон. Ковидын улмаас өргөөнөөсөө ч цухуйхгүй байгаа Путинтай харьцуулахад өөрийн эх орондоо шударга бус бүхэнтэй ясаа цайтал тэмцэнэ ээ хэмээн ирсний дараа ийнхүү баривчилсан юм.

Ноён Навальный YouTube хуудас, интернет дэх бичлэгээрээ алдартай. Эх орондоо ирээд баривчлагдсныхаа дараахан цацсан бичлэгийг нь 86 сая гаруй удаа үзсэн байна.

Яг энэхүү бичлэгийн улмаас олон нийт одоо хангалттай бид бидний төлөө дуугардаг хэлдэг хүнээ хамгаална хэмээн ОХУ-ын Алс Дорнод, Сибирээс Москва, Санкт-Петербург хүртэлх 100 орчим хот, суурин газарт бямба гаригт жагсаал зохион байгуулж эхэлжээ.

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан баривчилгааг “Авторитаризм руу чиглэсэн гулсалт” гэж тодорхойлоод Оросын эсрэг цаашид хориг арга хэмжээ авахыг уриалжээ.

Ажиглагчид Орос даяар болсон жагсаалын цар хүрээ сүүлийн жилүүдэд урьд өмнө тохиолдож байгаагүй байсан бөгөөд Москвагийн жагсаал нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд нийслэлд болсон хамгийн том жагсаал болжээ гэж үзэж байна.

Троллейбусны зорчигчид цугласан олон руу даллаж, олон тооны автомашины жолооч нар дуут дохио өгөх зэргээр тэд өргөн идэвхгүй дэмжлэгийг авсан бололтой.

Эсэргүүцсэн жагсаалд оролцсон залуучуудын эзлэх хувь өндөр байсан нь анхаарал татаж байв. Олонх нь Путин тэргүүтэй Оросыг урьд өмнө мэддэггүй байсан залуучуудыг гудамжинд гарахыг өдөөхөд олон нийтийн сүлжээ бас чухал үүрэг гүйцэтгэжээ. Жагсаал цуглааныг сурталчилсан бичлэгүүдийг TikTok дээр хэдэн зуун сая удаа үзсэн байна.

Олон тооны видео бичлэгүүд Оросын албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагууд болох Роскомнадзорыг “Насанд хүрээгүй хүүхдүүдийг хууль бус үйлдэл хийхэд нь уриалсан” аливаа мэдээллийг татан буулгахыг аппликешнээс шаарджээ.

Ерөнхийлөгч Путин эсэргүүцлийн жагсаалд насанд хүрээгүй хүүхэд оролцох ёсгүй гэж мэдэгдэж, “Ямар ч тохиолдолд насанд хүрээгүй хүмүүсийг урагш түлхэх ёсгүй. Эцсийн эцэст, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн урдуур машин жолоодохдоо террористууд ийм үйлдэл хийдэг.  Арай өөр боловч үндсэндээ энэ нь ижил зүйл юм” гэжээ.

Мөн тэрээр “Цагдаа нар ч хуулийн хүрээнд ажиллах ёстой” гэж хэллээ.

Ноён Навальныйд хандаж хэлсэн үгэндээ “Хэн ч эсэргүүцэл үзүүлэх замаар өөрсдийн том зорилго, зорилгоо, ялангуяа улс төрд дэвшихийг эрмэлзэх ёсгүй” гэлээ. 

Ням гаригт Ерөнхийлөгч Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москва дахь АНУ-ын элчин сайдын яамнаас ард түмнийг жагсаал цуглаанаас зайлсхийхийг анхааруулсан мэдэгдлийг шүүмжилж, уг сэрэмжлүүлгийг “Манай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон” хэмээн цоллож байна.

Элчин сайдын яам ийм сэрэмжлүүлэг нь “Нийтлэг бөгөөд байнгын практик ажил” гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ Их Британи дахь Оросын элчин сайдын яам мөн барууны орнуудыг элчин сайдын яамаа ашиглан эсэргүүцлийн хөдөлгөөнийг өөгшүүлж байна гэж буруутгажээ.

Б.Бүжлхамаа Эх сурвалж: bbc.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Имарт ‘‘Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг’’ сэдэвт олон улсын үзэсгэлэнд оролцлоо

Имарт хайпермаркет нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд 2023

2024-05-17

7 хоногийн хугацаанд 28 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, ү

2024-05-16

Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалыг зохион байгуулна

Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийд болон буддын шашны

2024-05-16