Зочид буудлуудад гэнэтийн шалгалт хийжээ

2021-01-26 1570 0

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн удирдлага болон холбогдох албаныхантай хамтран зочид буудлуудын үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор олноор нэг өрөөнд цуглах, халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл үүссэн эсэхэд гэнэтийн болон түүвэр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.

Хотын төвийн болон захаар байрлалтай Континентал, Сод, Хүлэг, Өнө бар, ЭБО Төв зэрэг зочид буудлуудад хяналтын ажлыг хийсэн байна.

Зочид буудлын салбар Ковид-19 цар тахлын улмаас олон сар зогсолт хийж уналтад орсон, энэ байдал үргэлжилвэл санхүүгийн хувьд хүндрэл үүсэх эрсдэлд тун ойрхон байгааг эздүүдийн зүгээс хэлж байлаа.

Цаашид зочид буудал, дэн буудалд тавигдах нөхцөл шаардлага, стандартуудыг эргэж харах шаардлагатай. Аж ахуйн нэгжүүд QR бүртгэл, халуун хэмжих өрөө тасалгааны цэвэрлэгээг дагаж мөрдөх идэвх сайн байв.

Хотын А зэрэглэлийн бүсээс гадагш тэлэх тусам хараа хяналт, шаардлагыг сахиулах шаардлагатай нь ажиглагдлаа хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

МҮБХ-ы АНУ дахь салбар холбоог улсын начин Л.Нямсүрэн тэргүүлнэ

Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын

2026-04-10

“Витсамо фрут жүүс” ХХК их хэмжээний химийн аюултай бодис хадгалж байжээ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны аравдугаар

2026-04-10

“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо болно

“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор эмэгтэйчүүдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, идэ

2026-04-10