Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ

2021-01-25 470 0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн долоо хоногт НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд хяналт, шалгалт хийсэн билээ. 

Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр өөрийн сошил хуудаснаа “НӨАТ сугалааг болиулах саналыг хүргүүлнэ. Өчигдөр НӨАТ сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийлээ. Энэ 7 хоногт хяналт шалгалтын дүн нэгтгэгдэн эцэслэгдэнэ. Түүний дараа бид Монгол Улсын Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлэх ба мөн НӨАТ сугалааг болиулах саналаа хүргүүлнэ.

Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж харж байна.

Мөн тус сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон бөгөөд Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна. Маш олон иргэн хохирч байна” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Ганбаатар: Манай улс шатахууны хоригт орсон эсэх нь ойрын хоёр хоногт тодорхой болно

Нийгмийн сүлжээнд цацагдаад буй "ОХУ-ын Засгийн газар дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс ху

2023-09-22

“Хүүхэд хордсон”-той холбоотойгоор 18 дугаар сургууль цахимаар хичээллэнэ

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургадугаар ангийн 21 сурагч толгой эргэж, бөөлжиж, суулгасан

2023-09-22

Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбатад таван жилийн хорих ял оноожээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат Чежү аралд ажлын айлчлал хийж байх үедээ бэлгий

2023-09-22