Э.Бат-Үүл: У.Хүрэлсүх өөрөө огцрох хүсэлтээ өгч байгаа бол эдийн засаг маш хүнд байдалд орсны дохио!

2021-01-21 993 0

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, У.Хүрэлсүхийн танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг хэлэлцэн дэмжээд буй.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх“Би нөхдөө явуулчаад сугарч үлдэхгүй. Хариуцлагыг хамт хүлээнэ. Гэхдээ намын даргын хувьд би ихэнх сайдаа улираан санал болгоно” гэсэн билээ.

Тэгвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл Засгийн газар огцрох асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө огцрох хүсэлтээ өгч байгаа бол эдийн засаг маш хүнд байдалд орсны дохио гэсэн үг! Тэгвэл хариуцлагыг хэн үүрэх вэ!” гэжээ.

Сануулахад, үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байгаа.

Яг одоо Төрийн ордонд МАН-ын бүлэг дээрх асуудлаар хуралдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07