Т.Доржханд: Ерөнхийлөгч жагсаалыг үймүүлсэн, улс төржүүлсэн нь батлагдвал хариуцлага тооцно

2021-01-22 1279 0

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн хүсэлтээр огцруулах асуудлыг хэлэлцлээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох хүсэлтээ өгөхдөө “Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн.

Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэж, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байна. Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье!” гэсэн юм.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын хэлсэн үгийг хүргэж байна.

Тэрээр “Нэлээн халуун ярилцлага болох нь гэсэн хүлээлттэй байлаа. МУ-ын Ерөнхийлөгчөөс асуух асуулт байлаа. Энэ хурал их чухал ач холбогдолтой. Монгол төрийн түүхэнд тэмдэглэгдэж үлдэх хурал болох байлаа. Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар хоёр өөр байр суурьтай болчихлоо. Нэг нь огцоръё, нөгөөх нь “Үгүй ээ, чи байх хэрэгтэй” гэж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ!? Тиймээс цаашдаа тодорхой байя.

Өчигдрийн жагсаал бол нийгэмд өөрчлөлт, шинэчлэлийн салхийг салхилуулсан үйл явдал боллоо. Монголд ардчилал, шинэчлэл, хүний эрх эрх чөлөөг хамгаалж болох юм байна, залуу үе маань үүнийг авч явах юм байна гэдэг итгэл өглөө. Урд урдын жагсаалууд хэн нэгний захиалгаар болдог байсан бол энэ удаа залуучууд итгэл үнэмшлээрээ гарч ирлээ.

Энэ бол маш сайн зүйл, нийгмийн буруу тогтолцооны идээ бээрийг хагалж байна. Зөвхөн дарга нарыг сольсноор асуудал шийдэгдэхгүй. Систем нь буруу байна гэдгийг илэрхийлсэн үйлдэл болсон.

Жагсаалыг далимдуулж Ерөнхийлөгч улс төрийн үйл ажиллагаа явуулсан гэж Ерөнхий сайд маш тодорхой мэдэгдлээ. Хэрэв Ерөнхийлөгч жагсаалыг үймүүлсэн, улс төржүүлсэн нь батлагдвал Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэх, хамгаалах Үндсэн хуулийн үүргээ зөрчсөн гэж үзэж ХҮН-ын даргын хувьд хариуцлага тооцох асуудлыг би өөрөө тавих болно.

ХҮН нам итгэл үнэмшлээрээ жагссан ард түмний үнэт зүйлийг ийм эрхтэн дархтануудаас хамгаалах болно” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Оюунбат: Борооны үеэр хоёр иргэн ухаан алдсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн

Нийслэлийн Онцгой Комиссоос/НОК/ өчигдөр  Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдл

2025-08-22

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08