Б.Энхдалай: Миний эгч гам алдаад өвчин тусах нь тодорхой болчихсон

2021-01-20 1213 0

“Өргөө” амаржих газарт амаржсан бүсгүйн төрсөн дүү Б.Энхдалай олон нийтийн сүлжээнд хандан мэдээлэл өгчээ.

Тэрээр “Хамгийн муухай нь амыг нь дэрээр дарж гаргаж байгаа нь надад маш харгис санагдсан. Амаа дэрээр дараад явж байхад нь хажууд нь сугадах, ямар нэг байдлаар юм нөмрүүлэх, уначих вий гэж түших гэх мэт зөндөө хүнлэг сэтгэлээс нэгийг нь ч гаргаагүй. Хүүхдийг нь тэвэрсэн хүн намайг гарсны дараа дэрээ аваарай гэсэн гэж эгч хэлсэн.

ХӨСҮТ-д очсон хойноо ч гадаа байрладаг дөрвөн давхар шатаар мөн л нүцгэн алхуулж гаргасан байсан. Миний эгч гам алдаад өвчин тусах нь тодорхой болчихсон. Сэтгэл санааны хувьд дарамтад орсон. Эгчийн маань хөхөнд сүү ороогүй, нярай нь уйлаад байна гэсэн.

Эгч маань нөхөр, нярайтайгаа нэг өрөөнд байгаа. УОК-ыг тар гэж хэлэхгүй, сайд нь огцор гэж хэлэхгүй.

Энэ байдлаа маш яаралтай зас,  буруу үйлдэл гаргасан хүнд хариуцлага тооц. Тэр мөчийг авсан зураглаачид талархал илэрхийлж байна” гэж ярьж байна.

Бичлэгийг  энд дарж үзнэ үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10