Кёкүшюзан Д.Батбаяр хамгийн олон лиценз эзэмшигчээр тодорчээ

2020-02-09 1504 0

Ашигт малтмалын лиценз олгохыг 2010 онд зогсоосон. Тухайн үед тусгай зөвшөөрлийн тоо 4000-д хүрч байлаа. Түүнээс хойш 1000 болж буурсан. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, 2015 оноос лиценз олгож эхэлсэн. Лицензтэй талбай нийт газар нутгийн 8.9 хувийг эзэлж байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо нэг үед нэмэгдэж, Монголын газар нутгийн 40 шахам хувь нь лиценз хэлбэрээр олгогдсон байна гэсэн тооцоо гарч байсан. Харин 2010 онд лиценз олгохыг зогсоосноор сүүлийн гурван жил дараалан буурч байна. Манай улсад хүчин төгөлдөр 1493 хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа нь 2017 оны эцсээс 252-оор бага байгаа юм. Сүүлийн үед хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын жагсаалтад хэд хэдэн өөрчлөлт оржээ. Өнгөрсөн онд хамгийн олон тусгай зөвшөөрлийг “Алтан Дорнод Монгол” компани эзэмшиж байсан бол одоо “Чингис Ворлд Майнинг” компани хамгийн олон зөвшөөрөл эзэмшигч болжээ. “Алтан Дорнод Монгол” компанийн тусгай зөвшөөрлийн тоо 12­-оор буурсан бол ураны чиглэлээр ажилладаг “Кожеговь” компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрөл ес болж, буурчээ.

Одоогоор хамгийн олон лиценз эзэмшиж байгаа “Чингис Ворлд Майнинг” компани 2018 оны нэгдүгээр сард улсын бүртгэлд бүртгэгджээ. Энэ компани Японы хөрөнгө оруулалттай компани бөгөөд аялал жуулчлал, гадаад худалдаа, геологийн тойм судалгаа хийх, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, газар тариалангийн чиглэлээр ажилладаг компани юм. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзан Батбаяр. Кёкүшюзан Батбаяр “Чингис Ворлд Майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Тендер нэрээр төсвийг цөлмөгч нарт хариуцлага тооцъё

Нийслэлийн хамгийн урт гүүр гэх тодотголтой олны нэршсэнээр Яармагийн гүүр буюу албан ёсны хэллэгээр

2025-06-25

Элсэлтийн шалгалтын хуваарь болон зохион байгуулах байршлууд

2025 оны Элсэлтийн шалгалт (ЭШ) өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны 10:00 цагаас түүхийн хичээлээр

2025-06-18

Энэтхэгийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагуурыг олжээ

Энэтхэг улсын Ахмедабад хотод Их Британийн нийслэл Лондон хотыг чиглэн ниссэн зорчигч тээврийн Бои

2025-06-18