Монгол эрдэмтдийн бүтээсэн 196 сая төгрөгийн санхүүжилттэй оношлуур оюуны өмчийн эрхээ авчээ

2021-01-15 1209 0

Монгол эрдэмтдийн бүтээсэн “Элиза” хэмээх оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээ.

Монголын эрдэмтэд шинэ төрлийн коронавируст халдвар авсан хүнд вирусний эсрэг биет үүсэж дархлаа тогтож буйг оношлох оношлуурыг зохион бүтээжээ. Оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авсан бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.

“Элиза” нэртэй энэхүү оношлуураар SARS-CoV-2 вирусийн халдварыг хүний цус, сийвэнд илрүүлэх, вирусийн тархалтыг судлах, хүн амын дундах дархлааны тогтолцоог хянах боломжтой аж.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Оюунсүрэн “Оношлуур бүтээхээр гурван сарын хугацаанд судалгаа хийсэн. Наймдугаар сарын 1-нд оношлуураа бүтээсэн. Энэ нь өвчлөөд эдгэрсэн хүмүүст дархлаа тогтсон эсэхийг үздэг оношлуур юм.

Эхний шатанд буюу оношлуур бүтээхэд 16 сая төгрөгийн санхүүжилт, дараагийн шатанд буюу шалгах, баталгаажуулах, тоног төхөөрөмж авах зэрэгт 180 сая төгрөгийн санхүүжилтийг БШУЯ-аас олгосон” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ус, цахилгааны төлбөрөө 3 сар төлөөгүй бол Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ

Ус, цахилгааны төлбөрөө гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй хэрэглэгчдийг Монголбанкны Зээлийн м

2026-06-09

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн ахмад нь 78, залуу нь 20 настай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуульд өрсөлдөж буй 92 нэр дэвшигчийг айм

2026-06-09

Д.Цолмон: Оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансан дахь үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь Үндэсний баялгийн санг

2026-05-06