НӨАТ-ын сугалааны үеэр ашигладаг бөмбөлгүүдийг шалгажээ

2021-01-14 1238 0

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран НӨАТ-ын сугалаа шударга явагдаж байгаа эсэхэд  шалгалт хийж байна.

Боловсрол суваг телевизийн байранд НӨАТ-ын сугалаанд хяналт тавьдаг Татварын Ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар зэрэг долоон байгууллагын төлөөлөл үзлэг хийжээ.

Иргэдийн дунд “Хөнгөхөн бөмбөлөг нь үлээгдэж, тохиролд нөлөөлдөг” гэх хардлага бий. Хамтарсан үзлэгийн үеэр нэг хоргон дахь бөмбөлгийг гурван удаа тохирол явуулж шалгажээ.

Бөмбөлгүүдийн жин хоргоороо ялгаатай. Харин хоргон доторх 0-9 хүртэлх бөмбөлгүүд жингийн хувьд 0.01 милограммын зөрүүтэй байсан ба зууны нарийвчлал нь стандартын дагуу зөвшөөрөгдөх хэмжээ гэж Стандарт, хэмжилзүйн газраасүзэж байна.

Жишээлбэл, нэг хоргон доторх бөмбөлгийн жин нь 2.31-2.34 граммын хооронд хэлбэлзэж байв. Харин өөр нэгэн хоргон доторх бөмбөлгийн жин нь 2.41-2.46 граммын хооронд хэлбэлзэж байв.

Туршилтын тохирол явуулж үзэхэд хамгийн бага жинтэй нь үлээгдэж гарч ирсэнгүй, харин гурван эргэлтэд гурвууланд нь гурван өөр бөмбөлөг гарч иржээ.

Бөмбөлгийг үлээх зарчмаар тохирол явагддаг учир НӨАТ-ын сугалаа шударга явагддаг гэж Татварын ерөнхий газраас мэдээлж байна.

Маргаашаас IT ажилтан нь удаа дараа азтан болсон гэх мэдээлэлд үндэслэн шалгалтыг дата бааз болон хувийн мэдээлэл гэсэн хоёр чиглэлээр эхлүүлэх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07