БЗД-ийн 17 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэллээ

2021-01-14 960 0

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “КОВИД 19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул 2021 оны 01  дүгээр сарын 14-ний 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр 16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэллээ.

Энэ хүрээнд, явуулын 6, байнгын 4 нийт 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдийг өмнө нь шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан Пүрэв, Баасан гарагуудад PCR шинжилгээнд хамруулах тул шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах боломжтой.

Энэ өдрүүдэд “Да хүрээ” авто плаза ажиллахгүй бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ тухайн хороогоор дайран өнгөрөхгүй болохыг мэдэгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06