С.Баярцогтын 4 тэрбум 10 сая төгрөгийн үнэ бүхий гурван үл хөдлөх хөрөнгийг нь хураана

2021-01-13 1057 0

Нийслэлийн прокурорын газраас Авлига албан тушаалын болон мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох шийдвэрийг гарган ажиллаж байна.

Тус газраас 2020 онд 21.86.213.463 төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ.

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх заалтаар ял хүлээсэн С.Баярцогтоос нийт 4.010.452.844 төгрөгийн үнэлгээ бүхий гурван үл хөдлөх хөрөнгийг нь хураахаар болжээ.

Мөн Жаст Групп ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн Сингапур, АНУ дахь газар болон үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлүүлжээ.

С.Баярцогтод Оюутолгойн гэрээг үзэглэхдээ бусдад давуу байдал олгосон хэргээр 10 жилийн хорих ял оноож, давж заалдах шатны шүүхээр 4.8 жил болгон бууруулсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10