Коронавирүсийн талаар худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ

2020-02-09 1714 0

Дайны хажуугаар дажин гэгчээр дэлхий нийтээрээ шинэ төрлийн коронавирүсээс урьдчилан сэргийлэх, эмчлэх аргыг олох гэж зүтгэж байхад зарим  нэг нь худал мэдээлэл тараан иргэдийг айдас түгшүүрт автуулж байна. Яг ийм байдлаар худал мэдээлэл тараасан иргэн Э-г Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох арга хэмжээг авчээ. Тодруулбал, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая Коронавирүс илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулан, иргэн Э-г хоёр сая төгрөгөөр торгосон байна.  

Иймд иргэд та бүхэн коронавирүстэй холбоотой мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авч байх, нөгөөтэйгүүр нийгэмд худал ташаа мэдээллийг зориудаар тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлвэл зохих хуулийн дагуу хариуцлага хүлээх нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10