Хүн амын вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэргүй МОНГОЛ УЛС

2021-01-11 885 0

Өнөөдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгчийн вакциныг 24 сая хүнд хийгээд байна. ДЭМБ-аас 2020 оны 12 дугаар сарын 31-нд Pfaizer вакциныг бүртгэсэн.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан вакцинжуулалтын талаар “Монгол Улсын хувьд хүн амын вакцинжуулалтын бүртгэлийн нэгдсэн дэвтэр байхгүй. Иймд манай улсын хувьд коронавирусийн вакцин бүртгэх журмыг боловсруулж, баталлаа.

Үүний дагуу  Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгээд байна. Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байна.

Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнууд дархлаажуулах дарааллаар нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна.  Одоо вакцин орж ирэх нөхцөл нь бүрдлээ гэсэн үг” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Сүүлийн 24 цагт Улаанбурханы 33 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14859 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11951

2026-05-05

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06