Таны өсөж, хөгжих боломжийг хааж, боомилж байсан нэгэн хүн нас барлаа…

2021-01-10 877 0

Нэгэн өглөө ажилтнууд ажил дээрээ иртэл, хаалган дээр нэгэн зарлал тавьсан байлаа. Зарлалд “Өчигдөр таны өсөж, хөгжих боломжийг хааж, боомилж байсан нэгэн хүн нас барлаа. Хэрвээ та түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохыг хүсвэл байгууллагын спорт танхимд ирээрэй!” гэжээ.

Эхэндээ ажилчид өөрс­дийнх нь хамт ажиллаж байсан нэгэн нь нас барлаа гэж тун их уй гашууд автав. Удалгүй тэд хамт олон компанийн ажлыг хойш нь татаж байсан тэр хүн чухам хэн байж болох талаар санал солилцжээ. Спор­тын танхимд маш олон хүн байсан тул хамгаалалтын ажилтнууд ирж ёслолын ажиллагааг зохицуулж байлаа.

Авсанд дөхөж оч­сон хүмүүс их айж сандарч байв. Хүн бүр дотроо ”Миний амжилт, дэвшлийг боож, дарж байсан хүн хэн байдаг билээ. Аз болоход тэр нас барсан байна” хэмээн бодно. Нэгэн тэвдэж сандар­сан ажилтан нөгөө шарилын хайрцаг руу ойртов. Хайрцаг доторхийг үзээд тэр дуу­гаа гэнэт хураалаа. Хажууханд нь гарч зогсоод ямар нэгэн хүч сүнсийг нь зайлуулан авч одсон мэт тэр гүн бодолд автав.

Сонирхолтой нь авсан дотор толь тавьсан байжээ. Доторхийг нь харсан хүн бүр өөрийгөө олж харна. Толины хажууд:
“Таны өсөн дэвжихийг боомилж, хязгаарлаж чадах ганцхан хүч байдаг. Энэ бол Та өөрөө шүү дээ!” гэсэн бичиг тавьсан байлаа.

Сургамж:

-Өөрийнхөө амьд­ралыг өөрчилж хувиргаж чадах цорын ганц хүн нь та өөрөө юм.
-Өөрийнхөө аз жар­гал, ухаарал, амжилтад хүрэх замд нөлөөлөх цорын ганц хүн нь та өөрөө юм.
-Таны босс дарга, дайсан чинь алга болох аль эсвэл өөрчлөгдөхөд та өөрчлөгдөхгүй.
-Найз нөхөд чинь өөрчлөгдөхөөр таны амьдралд том өөрчлөлт гарахгүй.
-Эх орон баян тансаг болсон ч, мөн компани чинь амжилтад хүрч, таны ажлын нөхцөлийг сайжруулсан ч та хичээхгүй бол хөгжихгүй.
-Таны амьдрал зөвхөн та өөрийгөө өөрчилсөн үед л өөрчлөгддөг.
-Бэрхшээл боломжгүй даваа, алдаанаас хэзээ ч битгий айж, зайлсхийж бай.
-Өөрийнхөө бодит байдлыг шударгаар дүгнэж, өөрчлөн, өөрийгөө жинхэнэ ёсоор ялагч болгоорой!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

81 настай модель миссийн тэмцээний “Хамгийн сайхан хувцасласан оролцогч”-оор шалгарчээ 

Ирэх сард Мексикт болох 73 дахь удаагийн "Miss Universe" тэмцээнд оролцох оролцогчоо улс орон бү

2024-10-03

NBA-гийн домог Мутомбо таалал төгсжээ

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Алдрын танхимын гишүүн Дикембе Мутомбо 58 насандаа таалал төгссөн

2024-10-01

Э.Содномпилжээ: Парис руу явахаас 14 хоногийн өмнө Казахстанд очиж физик эмчилгээ хийлгэсэн

“Рио-2016”-оос хүрэл, ”Токио-2020”-оос алт, “Парис-2024”-өөс мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмы

2024-09-10