“Оном” сангийнхан “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээг нийслэлд яаралтай хийх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүллээ

2021-01-05 1394 0

“Оном” сангийн эрдэмтдийн зүгээс стратегиа өөрчилж, нийслэлд “Нэг өрх-Нэг иргэн” иргэн аргачлалаар бүх нийтээс шинжилгээ авах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүллээ. Энэ шинжилгээг хийх арга, аргачлалын хамт хүргүүлж байна гэв.

Нийслэлийн өрхүүдээс Нэг өрх-Нэг иргэн аргачлалаар шинжилгээ авахад 7 хоног зарцуулах юм байна.

Сайн бэлтгэлээ хийж, зохион байгуулалттай хийвэл алдаа гарах буюу шинжилгээ өгөх явцдаа хүмүүс халдвар авахгүй гэж тус сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар онцолж байлаа.

Тус сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар “Одоо хавьтал тогтоох аргаараа явах нь маш буруу сонголт . Нэг адилхан зүйлээ дахин дахин давтан хийгээд үр дүн хүлээгээд сууж болохгүй. Хавьтлаа сайн тодорхойлж чадахгүй байна, тусгаарлалтын явцад халдвар авч байна. Угтаж хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Улаанбаатар хотын 411 мянган өрхөд шинжилгээ хийхэд бүх тоног төхөөрөмж, урвалж оношлуурыг оруулахад нийт 23 тэрбум төгрөг шаардлагатай.

Одоогийн стратеги буюу хавьтал тогтоох аргаараа явбал нэгдүгээр сарын 26-ыг хүртэл хатуу хөл хорио тогтоож байж өвчнийг бууруулж чадна.

Хэрвээ 26-ыг хүртэл хатуу хөл хорио тогтоовол хоёр их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ.

“Оном” сангийн эрдэмтэд гар бие оролцож, хамтран ажиллах хүсэлтээ хүргүүллээ. Эрдэмтдийн багт цалин, мөнгө, гавьяа шагнал хэрэггүй. Бид Монгол гэсэн нэг л эрх ашигтай учраас чаддаг, сурсан юмаараа туслахыг хүсч байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15