“Ачтан” эмнэлгийн 134 ажилтны есөөс нь ковидын халдвар илрээд байна

2021-01-05 1584 0

Өнөөдрийн буюу 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Монгол улсад бүртгэгдсэн ковидын халдварын тохиолдол 1308 болоод байсан. ЭМЯ-ны өдөр тутмын 11 цагийн мэдээллээр.

Тэгвэл өнөөдөр “Ачтан” эмнэлгийн эмч ажилчид болох 9 хүнээс ковидын халдвар илэрсэн байна. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Ачтан эмнэлгийн нийт эмч, ажилтнуудыг шинжилгээнд хамруулахад есөн хүнээс халдвар илэрлээ. Тандалт судалгаа үргэлжилж байгаа. Тус эмнэлэг нийт 134 ажилтантай. Арванхоёрдугаар тасгийн 28 хүртэл дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасаг ажилласан байна. Арванхоёрдугаар сарын 8-аас эхлэн амбулаториор үйлчлүүлэгчдээсээ асуумж авч, хэвтэн эмчлүүлэгчдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байжээ. Тус эмнэлэг хамгийн сүүлд арванхоёрдугаар 24-нд өвчтөн хүлээн аваад 28 гэхэд бүх өвчтөнүүдийг гаргаж, 29, 30-нд цэвэрлэгээ хийгээд ажилтнуудаа амраасан юм байна.

Ингээд нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бүх ажилчдаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад зарим нь эерэг гарсан тул эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа PCR шинжилгээнд хамруулжээ. Яг одоогийн байдлаар шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн есийнх нь хариу эерэг гараад байна” гэлээ.

Иймд тус эмнэлгээр 12-р сарын 15-аас хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06