Бээжин-УБ-Москва чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоолоо

2020-02-06 1822 0

ЭМЯ-аас коронавирүстай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийх үеэр ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга М.Энхболд дараахь мэдээллийг өглөө. Тэрээр “Иргэний нисэхийн салбарт 2020 оны нэгдүгээр сарын 28-аас эхлэн БНХАУ-д нислэг үйлдэх ёстой байсан нэгдүгээр сарын гурван нислэг, хоёрдугаар сарын нийт 20 нислэг, гуравдугаар сарын хоёр нислэгийг өнөөдрийн байдлаар түр цуцлаад байна.

Мөн иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа алба хаагчдад урьдчилсан зааварчилгаа өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулан ажиллаж байна. Төмөр замын чиглэлээр ням гарагаас бусад гарагт БНХАУ руу галт тэрэг аялж байгаа. 

Өнөөдрөөс эхлэн Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн 3, 4 дүгээр галт тэргийг ОХУ-ын хүсэлтийн дагуу зогсоож байгаа. Бусад галт тэргүүд бүгд аялж байна. Гэхдээ агаарын болон төмөр замын тээврээр Монгол Улсын иргэдийг БНХАУ руу аялахгүй байх заавар чиглэл өгч байна. Зайлшгүй ажлын шаардлагаар гарах бол Хил хамгаалах газраас зөвшөөрөл олгож ажиллаж байна.

Авто тээврийн чиглэлээр БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зорчигч тээврийн үйлчилгээг гаргахгүй. Мөн өнөөдрөөс эхлэн боомтуудыг түр хугацаагаар хаасан. Иймд зорчигчдыг зөвхөн агаарын болон төмөр замын тээврээр тээвэрлэхээр шийдвэрлэсэн” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус тасрах байршлууд

Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажлыг тавдугаар сарын 15-аас наймдугаар са

2026-06-02

“Хүүхдийн төлөө ЗА бол заавал хий” үндэсний хөдөлгөөн эхэллээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ням гарагт цахимаар хуралджээ. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний зөв

2026-06-02

В.Зеленский Оросын холбоотнуудад ялалтын баярын жагсаалд оролцохгүй байхыг анхааруулжээ

Маргааш аугаа их ялалтын баярын өдөр. Москва хотын төв Улаан талбайд ялалтын баярын сүрт жагсаал бол

2026-05-08