Маргааш бүх нийтийн амралтын өдөр

2020-12-28 907 0

Маргааш буюу 12 дугаар сарын 29-нд бүх нийтээрээ амарна. “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн 12 дугаар сарын 29-ийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон билээ.

Энэ өдөр монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 105 жилийн ой тохиох юм. Мөн энэ өдөр “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаан хийдэг уламжлалтай боловч цар тахлын улмаас энэ жил өнжихөөр болсон байна.

Тэртээ 1997 оны 12 дугаар сарын 29-нд залуу түүхчид болох МУИС-ийн оюутан байсан Ю.Болдбаатар, Б.Батсүрэн, С.Өлзийбаяр, О.Ганхуяг, Ж.Жигжиддорж, Ц.Мөнхбаяр, О.Мөнхжаргал, МУИС төгссөн залуу түүхчид Д.Мөнх-Очир, Ч.Болдбаатар, Н.Сүхбаатар, хуульч О.Машбат, багш Д.Дэлгэржаргал, УБИС-ийн Б.Энхболд нарын нөхөд Богд хааны ногоон ордонд түүхч эрдэмтэн, судлаачид мөн хэвлэлийнхнийг урьж, Тусгаар тогтнолын өдрийн баярыг тэмдэглэхээр болжээ.

Гэвч тун цөөхөн, ганц хоёр хүн ирсэн гэдэг. Энэ тухайд тэдний нэг О.Ганхуяг өөрийн нүүр номын хуудаснаа “Ардын засаг ч гэж юу байлаа, Авдаг өгдөг нь ч хэд байлаа” гэдэг шиг Монгол улс Тусгаар тогтнолоо сэргээснийг ч мэдэхгүй, нийтээрээ 1924 оны Үндсэн хууль баталж, БНУ тунхагласныг тусгаар тогтнолын баяр гэж андуурч явах үед бидний хэдэн нөхөд нэгэн арга хэмжээ зохион байгуулж билээ. Түүнээс хойш 24 жил өнгөрч. Эргээд харахад Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр маань нийт Монголчуудын баяр болж, бүх нийтээрээ амардаг болсон төдийгүй 12 дугаар сарын 29-ний энэ өдөр төр засгийн удирдагчид тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлж, шилдэг бөхчүүд барилдаж, Ерөнхийлөгч нэрэмжит цомоо хүртээдэг болж.

Бидний анх 97 онд цуглаж байсан Богд хааны Ногоон ордонд эдүгээ судлаачид хөл тавих зайгүй цуглан үзэсгэлэн үзэж, эрдэм шинжилгээний хурал хийх уламжлал тогтож. Төр, засгийн төлөөлөгчид тэр байтугай улстөрийн намуудын удирдлага, Гандан хийдийн лам хуврагууд ч олноороо зорин ирэх болсон байна” гэж бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12