БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 10, Цэргийн төв эмнэлэгт 6, нийт 16 шинэ тохиолдол бүртгэгдлээ

2020-12-28 919 0

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг  танилцууллаа.

Тэрээр “Арванхоёрдугаар сарын 27-нд хийсэн шинжилгээнүүдээс 16 хүний сорьцод коронавирус илэрлээ. Эдгээр тохиолдлууд нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн ба 10 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарч байгаа халдвартай холбоотой байна. Тэдний хоёр нь өвчтөн бол найм нь гэр бүлийн гишүүд.  Зургаан тохиолдол нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагч нар байна. Эдгээр хүмүүс ажиглалт тусгаарлалтын 14 хоногийн хугацааныхаа 7 дахь хоногт халдварт өртсөн. 

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдварын тоо 194 боллоо. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 19, гэр бүлийн гишүүн 59, өвчтөн 86, сахиур 24, хавьтлаас 6 хүн байна.  

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1137 болсон бол үүнээс 711 хүн эдгэрсэн. Эмчлэгдэж байгаа 416 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 350 байгаа.

ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 130 хүнийг тусгаарласан бөгөөд эхний шинжилгээ авагдсан. Одоогоор халдвар илрээгүй. Хоёр дахь давтан шинжилгээг өнөөдрөөс эхлээд авч байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гэр бүлд хоёр өрөө байр

2026-07-07

Вьетнам улсын Морьт цагдаагийн албанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн 20 монгол адууг эх оронд нь авчирлаа 

Монгол Улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын хууль сахиулах салбарын хамтын ажиллагааны

2026-07-07

Энэ сарын хүүхдийн мөнгийг 7 дугаар сарын 8-нд олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долдугаар сард олгох нийгмийн халамжийн тэ

2026-07-02