АНУ-ын Ерөнхийлөгч ямар цалинтай вэ?

2020-12-27 880 0

Саяхан болж өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татлаа.
Дональд Трамп өөрөө тэрбумтан тул цалинд санаа зоволтгүй байсан бол Жо Байдены хувьд бол өөр.

Тэрээр АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болмогцоо жилд 400 мянган доллар буюу сар бүр 33 мянган долларын цалин авна. Энэ нь 2001 оноос хойш тогтоосон тогтмол цалин. АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдсон ба тэрээр Байдены баруун гар, Калифорнийн сенатч Камила Харрис юм.

Түүний цалин нэмэгдээд жилд 235100 ам доллар авна. Сенатч байх үедээ тэрээр жилд 174 000 ам долларын цалинтай байжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгч нар хэрэглээний зардалд зориулж 10 000 ам долларын татварын нэмэгдэл авдаг. Мөн үнэгүй байр (тэнгисийн цэргийн ажиглалтын бүсэд), унаа (машин, 3 нисдэг тэрэг, онгоц), 80 хүний бүрэлдэхүүнтэй туслахуудын баг ажиллана.

Харьцуулж үзэхэд “Форбс” сэтгүүлийн мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2019 онд 9.7 сая рублийн орлоготой байжээ. Энэ нь одоогийн ханшаар бол 126 000 доллар орчим болж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Хэн бөх унтах вэ” тэмцээний аваргаар 80 настай иргэн шалгарчээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаанаас иргэдийнхээ дунд хэт их ажиллах соёлын эсрэг чиглэс

2026-05-04

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28

“Задлаагүй захиа” кино Москвагийн олон улсын кино наадамд өрсөлдөж байна

Энэ сарын 16-23-ны өдрүүдэд болж байгаа Москвагийн олон улсын 48 дахь удаагийн кино наадамд 43 орн

2026-04-20