Жүжигчин батаагийн охид аавынхаа хамрын үзүүрээ мааждагийг ч дуурайн төржээ

2020-12-27 1165 0

Олноо “Банш Батаа” гэх нэрээрээ хэдийн танил болсон жүжигчин Д.Баттөмөр сүүлийн үест уран бүтээлийн олз омог ихтэй яваа. Гавьяат М.Баярмагнайтай хамтран “Таарсан хоёр” инээдмийн киноны гол дүрд тоглосон тэрээр өдгөө “Жам” мелодрам кинон дээр ажиллаж байгаа аж. Тус бүтээлийн намрын зураг авалт дуусаж, өвөл, хавар, зуныхаа зураг авалтын төлөвлөгөөг гаргаад байгаа гэнэ. Энэхүү киногоо ирэх онд гаргах төлөвлөгөөтэй аж. Түүнчлэн найруулагч Б.Отгонзоригийн бүтээсэн “2000”, “The Womam” зэрэг кинонд дүр бүтээгээд байна.

“Мунхаг алхам, буруу шийдвэр, аминчхан зан, бусдад өөрийгөө буруугаар ойлгуулах вий гэхээс их айдаг.Тийм болохоор өөрөөсөө л айдаг болж таарч байна” гэж ярих түүнийг эхнэртэйгээ усны дусал мэт адилхан гэлцэх нь бий. Харин тэрээр “Манай эхнэр надтай адилхан биш ээ. Надаас хөөрхөн сайхан бүсгүй байдаг юм. Хүмүүс их адилхан гэдэг. Би хувьдаа үүнтэй санал нийлдэггүй. Харин охид аавыгаа яг дуурайж төрдөг юм билээ.

Манай охид л гэхэд миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайж төрсөн байгаа юм. iPhone утасны нүүр таньж онгойлгож чадна гээд бод доо” гэж ярьдаг.

Түүний охид ч аавынхаа авьяасыг өвлөсөн бололтой, хэд хэдэн дэлгэцийн бүтээлд хүүхэд насаа мөнхлөөд байгаа. Том охин нь аавтайгаа хамт “Таарсан хоёр” кинонд тоглосон бол дунд охин нь реклам, телевизийн контентод оролцдог. Гэрт нь ч “Аниа тэдэн кино, рекламанд тоглочихсон байна, би тэдээр дутуу” гээд тэрүүхэндээ өрсөлдөөн болдог гэнэ лээ. Харин тэрээр “Эмэгтэй хүнд урлагийн зам их хатуу санагддаг. Тийм болохоор охидоо энэ салбараар явуулахгүй” гэсэн бодолтой явдаг гэх юм билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Наадмын нээлтийн арга хэмжээг 21 аймгийн иргэд төв талбай дээрээ шууд үзнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Тулгар төр

2025-07-01

Жүжигчин Гэрэлмаагийн тоглосон дүрүүдийг амилуулсан “нууц хатагтай” хэн байв?

Дуу хоолой, дууны өнгө гэдэг хэлэх гэснийг хүний сэтгэл зүрхэнд хүргэж чаддаг шидтэй. Үүний ганцха

2025-07-01

Какурюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ нээлээ

Японы мэргэжлийн сумогийн 71 дэх аварга Какурюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ Токио хотын Сүмида

2025-06-25