Д.Нямхүү захирал 647 сая 216 мянган төгрөгийн үнэлгээ бүхий дөрвөн орон сууцтай

2020-12-26 1067 0

ХӨСҮТ-ийн Үйлд­вэрчний хорооны дарга О.Батчулуун Д.Нямхүү захирлыг байгууллагаа бус зөвхөн хувиа бодож довоо шарлуулдаг нэгэн болох тухай ярьсан. Түүнчлэн ХӨСҮТ-ийн мэд­лийн газрыг түрээслүүлсэн мөнгө хаашаа ордгийг мэдэхгүй хэмээн мэдэгдсэн билээ. Сүүлийн үест нэр бүхий улстөрчөөс эхлэн “Ковидоор далимдуулан мөнгө иддэг” хэрэг тодорхой хүрээний дунд байж болзошгүй хэмээн ярих болсон. Тэгвэл Д.Нямхүү захирлын Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн ХОМ-тэй танилцъя.

Тэрээр 2019 онд 45 сая 305 мянган төгрөгийн орлого олсон нь өмнөх оноос 8 сая 892 мянган төгрөгөөр буурчээ. Харин гэр бүлийн орлого нь өнгөрсөн оноос 5 сая 177 мянгаар нэмэгдэж 89 сая 300 мянга болсон байна.

Мөн тэрээр 647 сая 216 мянган төгрөгийн үнэлгээ бүхий дөрвөн орон сууц, нэг хашаа байшинтай гэж мэдүүлжээ. Автомашингүй бөгөөд 1 сая 500 мянган төгрөгийн нэг адуутай гэнэ. Түүнч­лэн 15 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.4, 10 га газрыг эзэмшдэг. 27 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлтэй аж.

Энд нэг зүйл анхаарал татаж байгаа нь дөрвийн дөрвөн орон сууцтай атлаа цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд урьдчилгаа төлбөргүй, зургаан хувийн хүүтэй орон сууц олгох бат­ламжийг яагаад авсан юм бол гэх асуулт. Магадгүй ХӨСҮТ-д Д.Нямхүү захирлаас дор амьдралтай, орон сууцтай болох нэг насны мөрөөдөлтэй хүн байсан л байх…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Имарт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжин ажиллана

Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон МҮХАҮТ, Голомт банк хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин

2024-12-10

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас хаалга, нойлын суултуур, ванн хулгайлсан хэрэг гарчээ

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас хаалга, нойлын суултуур, ванн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ тала

2024-12-03

Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалтад 18 багш хамрагдаж байна

Боловсролын яам, “Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэг

2024-12-03