Ц.Элбэгдорж: Алтанхуягийн бичсэнийг нохой ч тоож шиншлэхгүй, зассан эзэндээ янаг гэж…

2020-12-26 1132 0

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр өөрийн нүүр номын хуудсанд “Шударга бусын хонгил” баримтат номоо хэвлүүлэх гэж буй талаараа бичжээ. 2014 оны арванхоёрдугаар сард Н.Алтунхуягийн Засгийн газрыг огцруулсны дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Шударга бусын хонгилын эзэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Ах дүү, найз нөхдөөр маань дарамталж Засгийн газрыг огцруулсан” гэх мэдээллийг төрийн ордонд хийж байсан юм. Тэр утгаараа уг баримтат номын нэгээхэн хэсэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид зориулагдах нь ч бас ойлгомжтой. 

Тэрээр энэ тухай “Баримтат номоо дуусгах гээд л үзээд байна. Хонгилыг зарлаад, хонгилдуулаад, тэмцэлдээд олон жил явлаа. Юм юм л багтаах гэж хичээлээ. Бүгд баримттай!” хэмээн бичсэн байв. 

Гэвч түүний шинэ ном экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тийм ч таатай санагдаагүй бололтой. Ерөнхийлөгч асан өөрийн твиттер хуудсаар “Энэний бичих гэж юу байхав. Нохой ч тоож шиншлэхгүй. Зассан эзэндээ янаг гэж. Эзнээ илчлэхээ, шорондоо хийсэн 14-ийн нэрийг дурьдахаа мартав. Харин нийтлэлч Баабар 14-өөр ном бичиж буй юм билээ. Баримт сураглаад байсан. Бүх юм ул болоход, 100, 200 жилийн дараа ч уншина” хэмээн жиргэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ дарга

2026-10-23

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаа

2026-10-19