Я.Амаржаргал: МХЕГ-аас “Сорьц авч байгаа өрөөний хогийн сав таггүй” зэрэг 15 шаардлага өгсөн, бид зассан

2020-12-23 1313 0

Коронавирус илрүүлэх шинжилгээний сорьц хөлдсөн, иргэдийн шинжилгээний хариу солигдсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, зарим хэвлэлд нийтэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал тайлбар өглөө.

Тэрээр “…Бид ДЭМБ болон бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмж, урвалж оношлуур ашиглаж байгаа учраас шинжилгээний хариундаа итгэлтэй байгаа. 

Арваннэгдүгээр сард бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихэд Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 110 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж орон нутаг хот хооронд зорчуулсан. Мөн Улаанбаатар хот болон бусад орон нутагт суралцаж байсан оюутнуудаа хүргэх үйл ажиллагааг зохион байгуулсан.

10 хоногийн хугацаанд 100 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан учраас тодорхой хэмжээнд ачаалалтай ажилласан бөгөөд ганц нэг шинжилгээ авах цэг дээр алдаа дутагдал гарсан. Үүнийг бид мэдэж байгаа. Энэ дагуу МХЕГ-аас ЭМЯ-нд албан тоотоор “Урсгал зохион байгуулалт буруу, шаардлага хангахгүй байна, Сорьц авч байгаа өрөөний хогийн сав таггүй, Иргэдийн биеийн халууныг үзээгүй, гарыг ариутгуулаагүй байна” гэх мэт 15 чиглэлээр үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж мэдэгдсэн.

Арваннэгдүгээр сарын 29-өөс шинжилгээ авах ажил эхэлж, арванхоёрдугаар сарын 1-нд МХЕГ-аас албан тоот ирүүлсэн. Мэргэжлийн хяналтаас авсан дүгнэлтийн дагуу үйл ажиллагаагаа хянаж, сайжруулан үргэлжлүүлж 8-ны өдөр орон нутгийн иргэдээс шинжилгээ авах ажил дууссан. Сарын өмнөх үйл ажиллагааг өнөөдөр олон нийтийн сүлжээгээр бичээд байна. Энэ бол буруу ташаа ойлголт юм.

Одоо дээрх нөхцөл байдал байхгүй. Бид одоогоор БЗД-ийн 90 мянга орчим иргэнийг “нэг өрх-нэг иргэн” гэсэн аргачлалын дагуу шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 19 цэг дээр шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэдгээр цэгүүд дээр ямар нэгэн алдаа дутагдал байхгүй байгаа. Сорьцыг зориулалтын дагуу зөөж, шинжилгээ авах цэг дээр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, иргэд ч маш ухамсартай байна.

Өнөөдөр олон нийтийн сүлжээгээр бичээд байгаа зүйл нь орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулж байх үеэр нэг цэг дээр гарсан асуудал. Тодруулбал, хариуны дагалдах хуудсыг дутуу бөглөсөн байсан. Түүнээс биш сорьц хөлдсөн асуудал үүсээгүй гэдгийг иргэддээ хариуцлагатайгаар хэлмээр байна. 

Тухайн үед цахим программ гацсантай холбоотойгоор хариу авахад хүндрэл үүсэж, иргэд бухимдсан асуудал бол байсан” хэмээн ярилаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Имарт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжин ажиллана

Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон МҮХАҮТ, Голомт банк хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин

2024-12-10

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас хаалга, нойлын суултуур, ванн хулгайлсан хэрэг гарчээ

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрнаас хаалга, нойлын суултуур, ванн хулгайлсан хэрэг гарчээ. Энэ тала

2024-12-03

Монгол дохионы хэлний анхан шатны мэдлэг чадвар олгох сургалтад 18 багш хамрагдаж байна

Боловсролын яам, “Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэг

2024-12-03