“Согтууруулах ундааг хориглох шийдвэр гараагүй, нөөцлөх шаардлагагүй”

2020-12-22 456 0

Цар тахлын шинэ голомтыг хумих зорилгоор Нийслэлийн хэмжээнд маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоохоор болсон. Харин иргэд мэдээлэл цацагдсанаас хойш дэлгүүр, худалдааны төвүүдээр бөөгнөрөл үүсгээд байгаа юм.

Засгийн газрын мэдээллийн үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн автомашины QR код болон согтууруулах ундаа худалдаалахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрээр “Бид олон талаас нь ярьж үзсэн. Урьдын адилаар 15 зөвшөөрөгдсөн чиглэлээс бусад иргэдийн автомашинаар зорчих эрх хязгаарлагдана. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд явдаг нийт 23,902 автомашиныг бүртгэлжүүлсэн. Үүн дээр нэмээд хүүхэд хамгааллын чиглэл болон төрийн захиргааны зарим байгууллагын ажилтанд QR код олгоно. Өмнө нь авсан QR код идэвхжээд үйл ажиллагаа нь явагдана.

Таксинд явах 800 машины үйлчилгээг нийтийн тээврийн үйлчилгээн дээр нэмж зөвшөөрч байна. Дахин хянаж эрүүл ахуйн хяналтыг мөрдүүлээд эдгээр такси үйлчилгээний машинууд арванхоёрдугаар сарын 23-нд явж эхэлнэ.

Нийтийн тээврийн 900 автобус хэвийн үйлчилгээ үзүүлнэ.

Улаанбаатар хотод нийт 411 мянган өрх байдгаас 205,280 нь автомашинтай. 200 гаруй мянган өрх нь автомашингүй учир асуудал үүссэн тохиолдолд нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Аль болох иргэд гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй” гэлээ. 

Мөн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 болон түүнээс доош спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдаалахыг зөвшөөрч байгаа. Нөхцөл байдалтай уялдуулж бид шийдвэрийг гаргах болно. Согтууруулах ундаа худалдах нь нэн шаардлагатай нэг, хоёр, гуравдугаар эрэмбийн асуудал биш гэж үзэж байгаа. Архи согтууруулах ундааг худалдаалахыг хориглосон шийдвэр гарсны дараа татвартай холбоотой зарим асуудал үүссэн. Түүнээс биш зайлшгүй нөхцөл байдал үүсээгүй” хэмээн хэлсэн юм.

Тиймээс иргэд олон нийтийн газар цугларч, оочер дараалал үүсгэж бөөгнөрөх шаардлага байхгүй юм. Эрсдэлээс өөрийгөө хамгаалах хамгийн сайн арга бол төвлөрөл үүсгэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх явдал юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Самар түүж явсан найман хүний нэг нь сураггүй алга болжээ

Сэлэнгэ аймаг, Ерөө суманд самар түүж явсан найман хүний нэг нь энэ сарын 9-ний 09:40 цагийн орчимд

2023-11-30

Хятадад дэгдээд буй нянгийн гаралтай уушгины хатгаагаар 0-5 насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй, хүүхдэд чих үрэвсэх шинж тэмдэг илэрч байна

БНХАУ-д хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн уушгины хатгаа нэмэгдэж буй талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл өгсөн.

2023-11-30

ҮСХ: Монгол Улсын хүн ам 2033 онд дөрвөн сая, 2048 онд таван саяд хүрнэ

Монгол Улсын хүн амын тоо, хэтийн тооцоог Үндэсний Статистикийн Хорооноос гаргажээ. Манай улсын х

2023-11-23