У.Хүрэлсүх: Боловсрол хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын үндэс болдог

2020-12-21 1066 0

Боловсролын багц хуулийн цахим хэлэлцүүлэг болж байна. 

Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс дөрвөн хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Энэхүү багц хуулийн төсөлд иргэд, боловсролын байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусгасны дараа 2021 оны 1 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэхээр ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа бөгөөд энэ дагуу хийж байгаа хэлэлцүүлэг юм.

Хэлэлцүүлгийг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.

Тэрээр “Хөгжлийн бодлогын нэг чухал хэсэг нь боловсролын эрх зүйн шинэчлэл юм. Хоёр жилийн өмнө хийсэн багш нарын их хурлын үеэр боловсролын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх талаар ярьж, эхлүүлсэн. Хуулийн төсөлд салбарынхныхаа санаа бодлыг тусгахаар арваннэгдүгээр сарын 5-аас эхэлж санал авсан.

Боловсрол бол хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын үндэс болдог. Бид үүнийг улсын бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгахаар болж байна.

Хүүхдийг ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болгож төлөвшүүлэх, бие даан амьдрахад шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авахад багш, эцэг эх, нийгмээрээ анхаарах ёстой. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүмүүжил их хоцрогдож байна. Нэн ялангуяа гэр бүл, сургуулийн орчинд хүүхдийг хүмүүжүүлэх ёстой. Хөвгүүдийн хүмүүжилд анхаарах цаг болсон байна. Эмэгтэй хүнийг, эх хүнийг хайрладаг хөвгүүдийг өсгөж, хүмүүжүүлэх шаардлагатай байна” гэв. 

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Бид дөрвөн хананы дунд хичээл сургалт явуулдаг хандлага хоцрогдож байна. Бид өнгөрсөн жилийн хугацаанд цахим, зайны сургалт зохион байгуулах боломжтойг мэдэж авлаа. Бид үндэсний онцлогоо шингээсэн дэлхийн хэмжээний боловсролыг хүртэх шинэчлэл рүү явах цаг болсон гэдгийг олон хүмүүс ярьж байна. Манай байнгын хороо гурван удаа энэ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Салбарын багш, эрдэмтэн та бүхэн цахим хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал санаачилгаа хэлээрэй. Эцэг эхчүүдийн саналыг оруулаач гэсэн хүсэлт ихээр ирж байгаа боловч цар тахлын үед нэг сая орчим эцэг эхийг хэлэлцүүлэгт оролцуулах боломж байна” гэлээ. 

Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлж байна. Хамгийн анхны боловсролын хууль 1963 онд батлагдсан. Одоо хэрэгжиж буй Боловсролын тухай хуульд 25 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 6 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 12 удаа тус тус нэмэлт өөрчлөлт оржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Энэ хичээлийн жилийн бүтцэд орсон өөрчлөлтүүд

Боловсролын сайд П.Наранбаяр анхны тушаалаараа хичээлийн шинэ жилийн бүтцийг баталсан байна. Нийслэл

2024-07-19

Наадмын өдрүүдэд зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн манду

2024-07-07

Үндэсний их наадмаар барилдах бөхчүүдийн бүртгэл эхэллээ

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их ба

2024-07-07