Багш нар цалингаа төрийн үйлчилгээний албан хаагчийн дундаж цалингаас 2 дахин их байх хэрэгтэй гэсэн санал гаргажээ

2020-12-18 716 0

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг орон даяар үргэлжилж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд өнөөдөр нийслэлийн 9 дүүрэг, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг 6 аймгийн төрийн болон төрийн бус боловсролын байгууллагын багш, ажилтнуудтай цахимаар холбогдож, хуулийн төсөлд тусгах саналыг сонслоо.

Аймаг, нийслэлийн багш нарын хамгийн их тавьсан асуудал бол нийгмийн баталгаа, цалингийн асуудал байсан юм.

Боловсролын багц хуулийн төсөлд багшийн цалинг төрийн үйлчилгээний албан хаагчийн дундаж цалингаас 2 дахин их байх хэрэгтэй гэдэг саналыг багш нар гаргалаа.

Мөн боловсролын байгууллагыг улс төрөөс хараат бус байлгах зорилгоор сургууль, цэцэрлэгийн удирдлагыг босоо тогтолцоогоор мерит буюу чадахуйн зарчмаар томилдог асуудлыг хуульчлахаар тусгасан байна. Үүнийг хуульчлан тусгаж өгч байгааг багш нар дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хамтран Боловсролын багц хуулийн төслөөр орон даяар санал авсан. Боловсрол, шинжлэх ухааны яамны вэб сайт, бүх шатны сургалтын байгууллага, багш, эцэг, эх, суралцагчаас цахим болон бичгээр нийт 54 мянга орчим удаагийн хандалт хийгдэж, 22637 саналыг өгөөд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15