Н.Тавинбэх: Хэвийн горимд орвол үнэ нэмэх асуудлыг холбогдох хууль журмын дагуу тавина

2020-12-19 980 0

Өчигдөр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний салбар арваннэгдүгээр сарын 1-ний хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 0 үлдэгдэлтэй, орлогын нэгдсэн данс 30 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байна” хэмээн  мэдээлсэн.

Мөн тэрээр сэтгүүлчдийн “Цахилгаан эрчим хүчний хэрэглээний үнийг нэмэх санал гаргах уу” гэсэн асуултад “Эрчим хүчний салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Алдагдлын ганцхан шалтгаан нь төрөөс хэрэглэгчийн үнийг хатуу барьдаг. Үнийг нэмэх шаардлага зайлшгүй бий болсныг олон удаа хэлж байгаа.

Гэхдээ ийм цаг үед төлбөр нэмэх талаар ярих нь туйлын зохимжгүй тул дотоод нөөц боломжоо шавхан ажиллаж байна. Хэвийн горимд орвол үнэ нэмэх асуудлыг холбогдох хууль журмын дагуу тавина.

Цахилгаан, дулааны хэрэглэгчийн үнийг нэмэх асуудал нь Эрчим хүчний яамны хариуцах асуудал биш. Үүнийг бие даан шийддэг Эрчим хүчний зохицуулах хороо гэж бий” гэв.



 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19