Баянзүрх дүүрэгт хөл хорио тогтоож, тэг зогсолт хийх шийдвэр гараагүй

2020-12-19 909 0

Баянзүрх дүүрэгт хөл хорио тогтоож, тэг зогсолт хийнэ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн сайтад гараад байна.  Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохыг албаны хүмүүс баталлаа. 

Тус дүүргийн Онцгой комисс энэ тухай мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг Covid-19 халдварын голомт болж, 26 иргэн халдвар авсан нь баталгаажсан тул тус дүүрэгт тэг зогсолт хийхээр төлөвлөж байгаа талаарх мэдээлэл зарим хэвлэлд гарсан. Тэгвэл уг мэдээлэл нь ташаа, баталгаажаагүй мэдээлэл. Одоогоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисоос Баянзүрх дүүргийн хэмжээнд болон хэсэгчилсэн байдлаар тэг зогсолт хийх шийдвэр гаргаагүй.

Харин цаашид 19 цэгт дүүргийн 90 мянган иргэнээс шинжилгээ авна. Нэг өрхөөс нэг иргэнийг шинжилгээнд хамруулна.  Шинжилгээ авах өдөр цагийг өрхийн эмнэлгээр дамжуулан иргэдэд хүргэнэ. Шинжилгээнд өрхүүд хамгийн эрсдэлтэй ажил хийдэг, олон хүнтэй контакталсан хүнээ хамруулах шаардлагатай гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын

2026-04-30

“Эрдэнэс Тавантолгой” 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмши

2026-04-30

Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Сүхбаатарын талбайг чөлөөлөхөөр боллоо

Ерөнхий сайд Н.Учралын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж эхэлжээ.

2026-04-28